2012/09/02

Ашгүй та ирэвүү?(Ⅴ)



Тэгэхэд миний бодож олсон зүйл гэвэл,ичгүүртэй
нь илүү ашиг,мөнгөний тухай л байлаа.
Энэ хүний гэрт үлдсэн товхимолоо бүгдийг орхиод явбал,өнөөдрийн хувьд тэгээд гүйцээ.Түүний дээр,аягүйд бол энэ эмгэн товхимолд байгаа сэжигтэй ус,эрүүл хүнсийг учрыг нь ололгүй худалдаад аваад өгчих юм биш байгаадаа?
Энийг хэнд ч яриагүйн учир начир нь,миний ичгүүр,үүнд л байгаа юм.Өөрийгөө ойр дотныхоо хэн нэгэнтэй нь андуурч буй байрын хөгшин чавганцад юм зарвал өөрт ч ашигтай...Хорьтой залуу хэнэг ч үгүй тэгж боддог амьтан байсанд байгаа юм.Би хоёр дахь шар айргаа хөнтрөөд цаасан уутнаас товхимолоо бүгдийг гаргаж ирээд,~Энийг энд үлдээлгээд өгөхгүй биз?гэж хэлж үзлээ.
~Аа,за за,тэг дөө...-гэж эмгэн хэлээд надаас товхимолыг авч,өөрийнхөө хажууд нандигнан түүнийгээ тавилаа.
~Тэгээд байнаа,нөгөө,бие тэнхээ сайжруулдаг ус байгаа юм л даа.
Аманд орсноо хэлээд,товхимолын сүүлийн хэсгийн хуудсыг нээж үзлээ.Харин ч нэг сандарлаа даа,Тэгэлгүй дээ,би тэр Күсакабэтэй адилгүй,тийм юмыг луйвар л гэж бодож байсан юм чинь!!
~Тэр яах вээ,ногоон вандуй чанахуу?
Хөгшин ер тэр товхимолыг жишим ч хийлгүй,төлөв царайгаар надаас асуулаа.
~Ээ,болох юмуу?
Эмгэн ус худалдаж авна гэж хэлээгүйд нь багахан тайвширлаа.
Хөгшин явдал болж,болж өндийгөөд,юу ч хэлэлгүй мухрын өрөө рүү ариллаа.Би гадаахи сэрүүн тавцан дээр суусан чигтээ Япон өрөөг сонжин нүдээ эргэлдүүлж,явган ширээний доор орхисон товхимол руу хялалзан шарилжиндаа дарагдсан гаднах цэцэрлэг рүү нь нүдээ бэлчээж байлаа.
Эмээ гал тогоондоо өнхрөөд өгсийм биш байгаа даа?Үнэнээсээ тэгж санаа зовмоор удаан хүлээлгэсний эцэст арайхийж буцаж ирлээ.





Шилэн тавганд  уул мэт овоолсон ногоон вандуй хийжээ.Түүнийгээ миний өмнө тавингуут эмгэн дахиад л лонхоо хоёр гартаа өргөөд,миний хундагыг шар айргаар дүүргэлээ.
Ногоон вандуй халуунаараа,шорвог амттай байх юм.Дөнгөж болгосон ногоон вандуй гэдгийг идээгүй уджээ.Өег сайхан үнэр,чихэрлэг амт...Миний мэддэг ногоон вандуйнаас өөр шидийн юм шиг гоё амттай юм.Угсруулаад вандуйгаа үмхэлж,шар айраг уулаа.Тэр чигтээ хулсан шалан дээр өнхөрөөд өгмөөр тааламжтай сайхан байв.
~Өршөөгөөрэй,би танаар өчнөөн сайхан дайлуулчихваа даа.
Нэг сэхээ автал дөрвөн цаг өнгөрчихсөн байсанд сандарсандаа босон харайлаа.Эмгэн нүд нь гялбах мэт надруу хараад,~Дахиад ирэх юм байгаа биз дээ?гэж асуув.
~За байз,нөгөө,төвөг болохгүй бол ч...,би сандран хариуллаа.Надруу харах эмгэний харц
нэг л нялх хүүхэд шиг цэх байх юм.
~За,та яв даа...
Эмгэн хулсан шаланд шүргэх шахам толгойгоо бөхийлгөв.Бөгтөр нуруу нь хад асга шиг бүр бөгтийн өргөгдлөө.Би цэцэрлэгээс нь ч ,хаалгаар нь ч зугатах шахам гараад ,орон сууцны хороолол дундуур галзуу юм шиг гүйлээ.Аймаар ч юм шиг,баярламаар ч юм шиг,гунигтай ч юм шиг,энэ дэлхийн хамгийн аймшигтай гэмт хэрэгтэн болчихсон ч юм шиг,сэтгэл ээдрээтэй байлаа.

Япон хэлнээс орчуулсан А.Дайрийжав

☆үргэлжлэл бий




0 件のコメント:

コメントを投稿