2012/09/05

”Алтан гөрөөс ”





”Алтан гөрөөс ”олон улсын яруу найргийн анхдугаар наадам Дорноговь аймаг-Хамрын хийд,Улаанбаатар хот-Тэрэлжид 2012.9.8~17нд зохион байгуулагдах юм байна.

 Зорилго: Эх дэлхий, байгалиа хайрлан дуулах, хадгалан хамгаалах зорилгын дор олон улс орны яруу найрагчид нэгдэж онгон байгальд зохиох уншлага, аялал наадам

Зохиогдох газар: Монгол улс Дорноговь аймаг Хамрын хийд, Дорноговь аймаг Хатанбулаг сум Эргэлийн зоо, Улаанбаатар Заан-Тэрэлж

Тодорхой мэдээллийг дараахи холбоосуудаас авна уу.↓

http://bayasgalanb.blogspot.jp/2012/07/blog-post_22.html

http://tarmag32.delhii.net/2012/08/12/199/

http://entertainment.time.mn/content/15806.shtml




Уг наадамд оролцох Японы яруу найрагч Тажима Ясүэ гуайн найман шүлгийг орчуулагч анд Б.Баясгалангийн хүсэлтээр миний бие чадан ядан орчуулсныг эрхэм найз минь найруулгыг хянан,тохиолдуулж улам сайхан яруу болгосоны дотроос Алсын Саванна,Намрын урт өдөр шүлгийг сонирхуулъяа.

Яруу найргийн орчуулга гэдэг миний хувьд анхны оролдлого бөгөөд,цаашид ч энэ мэтээр хичээн орчуулж та бүхэнд хүргье гэсэн чин хүсэлд автан сууна.



0 件のコメント:

コメントを投稿