Үдшийн наран цуурч
Хээр талд аянга гялбана
Аянга цахилгаан галыг ноцоож
Нүд алдам тал галын дөлд автана
Дараа нь тэгээд яалтай билээ,
Өвс соёолж модод нахиалтал хүлээхээс өөрцгүй
Өлбөрч үхэх үү?
Хүлээж тэсэх үү?
Хормын төдийд нар шингэж
Өвс ногоо хөрснөөсөө соёолж
Хээр тал ахиад л ногоорох нь гарцаагүй атал
Өвөр зуурын ялимгүй нугачааг тэсэлгүй
Холхийн замд гарах амьтад,
Өнө холын Саванна
Өнийн замд алгуур урагшлах нь зөв,
Өгсүүр бэрхийг туулахдаа ч
Хайс хашаанаас зууран
Хаман одох салхийг өнгөрөөгөөд
Цааш алгуурхан мацна.
Хуй салхи тэртээх далайгаас гэнэтхэн л
Хуйлран туугдсаар ирдэг болохоор
Хөхрөх далайн алсрах хаяаг бариад
Сажлан гэлдрэх нэг өдөр
Сарниж өгдөггүй нэг өдөр
Аяа, миний Саванна
Шөнөөр агаар нь хөрөн цавцайна.
Дэвэн бүжсээр газардсан жигүүр хурц шувуу нь
Дэвхрэн цойлж ар нуруун дээр бууна.
Хамаг яс минь нужигнаж
Цааш явах хүчийг олно.
Аяа, холын Саванна,
Одоо хүлээж дийлшгүй нь.
Холхинодог гутлаа тайлж хаяад
Хөлдөө яг таарсныг углаад
Араатан амьтадын туулдагаас ч хол
Алсын замд гарахыг хүснэм.
Орчуулсан Аюурзанын Дайрийжав,Батсуурийн Баясгалан.
0 件のコメント:
コメントを投稿