Өглөө сэртэл дэрний хажууд нэгэн яст мэлхий
Өөдөөс минь цоргитол ширтэн сууж байлаа.
Аргагүй санамсаргүй тохиолдол боловч
Ай, ямархан учиртайг нь бүү мэд ээ.
Том биетэй тэр яст мэлхийг
Толгойн тушаа байхад нь огтхон ч эвгүйцсэнгүй ээ.
Яаран босож хувцасаа өмсөөд
Угаалтуурын толины өмнө зогстол
Яг өнөөх мэлхийн дүр зурсхийгээд
Эргээд харахад арилсан байлаа
Янаг дасал хүн шиг минь санагдсан болохоор
Яахав, буцаад ирэх биз дээ гэж бодлоо
Оройн мэдээгээр дэлхий дээрх хамгийн сүүлчийн
Аварга яст мэлхий үхсэнийг мэдлээ.
Өмнийн арал Гарапаст нутагладаг байжээ.
Гариг дэлхий дээр орь бие хоцроод
Ганцаардмал Жорж гэж нэр зүүсэн тэр аварга амьтан
Ижил сүрэгтэйгээ хэзээ ч уулзахгүйгээ мэдэж байсан биз ээ
Үхэх хүртэлээ тийн ганцаар амьдарсан ажээ.
Тэгээд л өнөөх яст мэлхий ахиж үзэгдсэнгүй.
Тэгэвч намайг ширтэж байсан
Тэр харц нь дотроос арилсангүй.
Япон хэлнээс орчуулсан

Аюурзанын Дайрийжав,Батсуурийн Баясгалан
зургийг
дараахи хуудаснаас авав.
→
http://photoppi.com/s/%E3%82%AC%E3%83%A9%E3%83%91%E3%82%B4%E3%82%B9%E3%82%BE%E3%82%A6%E3%82%AC%E3%83%A1/
0 件のコメント:
コメントを投稿