Гудамжны эсрэг талын дэлгүүрийн
Гүйдэг төмөр хаалга тожигносоор
Хяхтнах чимээ нь дээш хөөрнө.
Сонсож дасаад олон жил болж дээ.
Зун бол эхлээд
Дэлгүүрийн өмнөх цементэн шал руу ус цацах чимээ гарна.
Намар бол
Шөнөдөө унаж хунгарласан навчсыг шүүрдэх нь дуулдана.
Тэр эрийн өдрийн хэмнэлийг
Би цонхныхоо тавцан дээр суугаад ажиглана
Тэр нь ч миний өдрийн хэмнэл болно.
Гүйдэг төмөр хаалганы дуунаар тэр эрийн өдрийн хэмнэл эхлэж
Гүйдэг төмөр хаалганаас хөөрөх дуун
Миний нэгэн өдрийг түлхэн онгойлно
Өглөө бүр давтагдах, тожигносоор өргөгдөн хөөрөх
Миний л өдөр хоногууд аа...
Хар шөнөөр төмөр хаалга өргөгдөхөд
Халамцуу харьж буй бололтой мөнөөх эртэй
Хань ижил нь л бололтой эмийн хэрэлдэх дуу гарч
Тэр дууг нь дарах гэсэн мэт гэнэтхэн
Төмөр хаалга нь доош унахад
Тэгээд л орчин нам гүм болно.
Уг нь тэр эр архины мухлаг ажиллуулдаг боловчиг
Уух юм сугавчлаад гарч буй нэг ч хүн харагдахгүй.
Цаанаа өөр юм эрхэлдэг байх аа гэсэн
Цуурхал яриа үнэмштэл дэгдэх үест
Эхнэр хүүхдийнх нь бараа ч үзэгдэхээ больж
Эвхэгддэг хаалганых нь чимээ ч тасарлаа.
Тэр мөчөөс хойш
Хор харын ад зэтгэр
Хоёр биеийг минь заагласан хана болсон мэт
Хорсон түлэгдэх мэдрэмжийг сэдрээж
Хөхрөх хөгцөнд бүрүүлэх болсонд
Өглөө болсон ч зогсдоггүй бороо..,
Өнөөх төмөр хаалга гурван хоног онгойсонгүй
Өдөр хоногийг би бухимдан, дэнсэлж өнгөрүүллээ.
Яг таг дөрвөн хоног..,
Харуй болтол хүлээгээд тэсэлгүй мухлагынх нь өмнө хүрч
Хэсэг тээнэгэлзсэний эцэст
Дуудах хонхыг дарлаа
Хуруунд зэвэрсэн шаантагны үнэр үлдэж
Хаалганы цаана тэрийн унасан дүр төрх нь төсөөлөгдөнө.
Ялимгүй баргар царайлсан би
Ярилцах хүнгүй хаалганы өмнө эргэцэн тэвдэж
Явган бороонд баахан суув.
Буулттай төмөр хаалган дээр үдийн нар туслаа
Яг тэр мөчид
Өнөөх эрийн бие цогцосны
Өмхөрч муудсан хэвтээ дүр нүдэнд харагдлаа.
Бүлээн амьсгал халуун агаараар солигдох агшин лугаа
Буулттай хаалганы дотогш
Нэвтрэн уурших миний л бие ээ. ..
Орчуулсан Аюурзанын Дайрийжав,Батсуурийн Баясгалан.

0 件のコメント:
コメントを投稿