2012/05/29

Ашгүй та ирэвүү(Ⅳ)



   

 Тэр эмэгтэйтэй учирсан тухайд гэвэл найман сар гараад л даа.
Жэй Аар(Жапан Рэйлвэй) улсын галт тэрэгнээс хувийн галт тэргэнд суугаад,бас л бууж үзэж байгаагүй,нэрийг нь ч мэддэггүй байсан буудалд буун,хорооллоор үхтлээ алхаж байхдаа...хашлагатай айлын хонхыг дарлаа.Хариу алга.Эзгүй юм боловуу гээд явах гэтэл~Заа заа,очлоо.. гэх шингэхэн дуу сонсогдлоо.Бүр яг сонсогдлоо.Тэгээд,хашаа байшингийн завсрын нарийн замыг туулж,араар нь тойрч үзлээ.Өвдөг хүртэл өндөр ургасан өвс,хогийн ургамалтай замаар өнгөртөл  ер цэвэрлэж,гар хүрээгүй давчуу цэцэрлэг байлаа.Цэцэрлэг рүү харсан цонхтой сэрүүн тавцан байх бөгөөд ялимгүй нээгдсэн шилэн хаалганд нь хулсаар хийсэн нарны халхавч бэхэлжээ.Тэрхүү цонхны завсар руу чиглүүлээд өнөөх л үгээ хэллээ.~***их сургууль,нийгэм судлалын ангийн нэгдүгээр курсын Кавасаки байна.Юу л даа,семинарын бүрэлдэхүүнд оруулж санал асуулга явуулж байгаа юмаа.Шилэн хаалга аяархан нээгдлээ.       

               

    

Тэгээд,нэлээд намхан эмгэн гарч ирэв.~Өө,ашгүй та ирэвүү?Эмгэн надруу хараад  ер гайхсан шинжгүй ингэж  хэллээ.~Та ирэвүү гэнээ?Буруу л сонслоо доо...?! гэж бодоод сэрүүн тавцан руу өлийж байгаад цаасан торноос эмхэтгэлээ гаргаж ирлээ.
~Нөгөө,~энэ,~боломжоороо уншаад үзээрэй.Шилэн хаалгаа дэлгэсэн чигтээ  эмгэн тэр дороо цэмцийн суугаад эмхэтгэлийг авангаа ,~Халуун байгаа биздээ,Наанаа хөшөөд байлгүй дотогшоо орсон нь дээргүй юу?гэж хачин тайван дуугаар хэллээ.Эмхтэгэлээ тарааж эхлээд хэдэн долоо хоног өнгөрөхөд ийм хүнлэг дуу хоолой сонсоогүйг хэлэхүү,ядарсандаа тавцандээр суулаа.Нарны халхавчны завсраар нүд гүйлгэтэл бүүдгэр Япон маягийн өрөө цэлийж байлаа.Зурагттай,түүний өөдөөс нь харуулсан эвхдэг ортой,өрөөний чанх голд нь цайны явган ширээ тавьжээ.~Эвгүй газар суугаад,яадаг хүн бэ?гээд муур хүрхрэх мэт хоолойгоор эмгэн инээгээд хором хэртээ зүтгэлж байж өндийж аваад цааш явж одлоо.Хөл муутай юм боловуу даа,баруун хөлөө чирээд,алгуур алхалж байхыг бодоход...Бүр нэлээд хормын дараа эмгэн модон царан дээр шилэн аяга,лонхтой шар айраг тавиад эргэж ирлээ.Хулсан шалан дээр цараа тавиад,~За,энийг танд!!!гээд нимгэн шилэн аягыг надад бариулав.Тэгээд хоёр гараараа лонхыг өргөж,бага багаар шилэн аяганд шар айргийг хундагаллаа.Өнөөдөр ч ер нь л одтой байна шүү.Яг ам цангачихсан байсан юм.Эмгэний хийж өгсөн шар айрагны ихэнхийг нь нэг амьсгаагаар хөнтөрчихлөө.Тэрээр дахиад хоёр гараараа лонхыг дээш өргөлөө.Бүр нэг хичээнгүйлэн байж хундагалаад,түүнийг нь амандаа ойртуулж барихыг минь нүдээ жоотойлгон харж суув.~Бүр танаар дайлуулаад муухай юм болж байнаа.Надруу арай л дэндүү их ширтээд байхаар нь эвгүй санагдаад тэгж хэллээ.Тэгтэл эмгэн дахиад л муур шиг дуугаар инээж,~хүүе,яадаг билээ танихгүй хүн шиг...гэдгийм байна.Тэгэхэд л би арай хийж ойлголоо.Намайг хэн нэгэнтэй андуураад байна.Аягүйд бол энэ хөгшин аригчихсан юм байхаадаа?

☆үргэлжлэл бий

Япон хэлнээс орчуулсан А.Дайрийжав


зургийг дараахи хуудаснаас авав.→

5 件のコメント:

  1. ene zohiol duusah bolj baigaa yu. duushaar ni l negmusun unshii geed joorlool baigaa shuu.

    返信削除
  2. гоё өгүүллэг шүү, "Сүүлийн хайр" эмхтгэлээс хамгийн таалагдсан нь энэ. үргэлжлэлийг хүлээж байна :)

    返信削除
  3. Я.Баяраад,хэхэ,би нэг хөшин морь шиг ганц жоохон юм орчуулах гэж наян жилийг үзэх шинжтэй,арай жоохон байгаа,талдаа л орж байна,гэхдээ хүлээж байгаарай,Ажил маань бас ид ачаалалтай үе таараад,оройдоо ядраад унтчихаад байнаа,хэхэ.Утгыг нь сайхан гаргаж чадвал гоё өгүүллэг шүү,Унших гээд жоорлож байгааг сонсоход сайхан байна,бас нэг их урмын үг сонссон мэт...

    返信削除
  4. Сүрэн эгч,харин тийм,их гоё өгүүллэг шүү?Дахиад жоохон хичээгээд хурдан төгсгөлийг нь уншуулчих юмсан,тээ?хэхэ.Надад бас их таалагдсан,уншаад л,хайр хүрээд л,орчуулчихмаар санагдаад л,хэхэ.

    返信削除
  5. хоёр сар төгсгөлийг хүлээжийна даа гэж

    返信削除