2012/03/28

Мүраками Харүки -,,Норвегийн ой,,


Арваад жилийн хойно энэ номыг дахин уншаад ,өөрийн эрхгүй  үнэхээр сайн зохиол юмдаа гэж бодлоо.

Цэвэр бөгөөд ялдам,гунигтай...




Норвегийн ой(Япон)киноны хэсэг


Маш ихээр борлогдох нь ч аргагүй юм.Энэ зохиолын нөлөөгөөр хүмүүсийн дунд үнэнч хайр болон салхинд алхах моод хүртэл гарч байв.

Гол дүр нь Ватанабэ гэдэг оюутан залуу.
Тэрээр тийм ч сайхан залуу биш,дунд зэрэглэлийн хувийн дээд сургуулын оюутан боловч өвөрмөц яриагаараа маш хүчтэй бусдын сэтгэлийг татдаг нэгэн билээ.

Түүнд Наоко гэдэг эмэгтэй найз ч гэхиймүү,нэг л удаа унтсан,хайртай охин байдаг.

Наоко бол ахлах ангид байхдаа амиа хорлосон Ватанабэгийн дотно найзын үерхдэг охин нь байсийм.
Эртнээс Мүраками Харүкигийн зохиолын дүрүүд нь нэлээд  амиа хорлодог гэгддэг.

 -Дэндүү  хялбархан юм гэсэн шүүмжлэл бас байгаагүй гэх газаргүй.
Энэ зохиолд ч бас гол гурван хүн нь амиа хорлодог билээ.

Гэвч,<<Хүн тийм амарханаар өөрөө  үхнэ гэж байхгүй биз дээ >>гэх зэрэг нь бидний зөрүүд бодолтой, эгэл  жирийн хүний хэлэх үг бизээ?

Энэ ертөнцөд, нарийн эмзэг,эвдрэхэд амархан дотоод сэтгэлтэй,байнга  үхэлтэй зэрэгцэн орших хүн хичнээн л бол хичнээн  байна.

Мүраками Харүки (1949~)

 Мүраками Харүкигийн зохиол гэдэг нь,үнэндээ нөгөө ертөнц,энэ ертөнцөөр чөлөөтэй орж,гарах мэдрэмжийг илэрхийлж байгаа байж болох юм.

Наоко гэдэг оюутан охин бол маш үзэсгэлэнтэй,нөгөө ертөнцийн хүн байлаа.
Тэрээр хайртынхаа үхлийн хямралаас гарч чадахгүй байсаар сэтгэл санааны өөрчлөлттэй болж,сувилалд хэвтнэ.
Ватанабэ түүнийг  яаж ийгээд эндхийн ертөнцдөө дагуулж ирэхээр оролдох боловч,тэр нь нэлээд бэрх асуудал байлаа.
Тэрээр Наокод хайрын захиа зогсоо зайгүй бичингээ,нөгөө  талаар бодит ертөнцдөө ч харцаа чиглүүлэхээс өөр аргагүйднэ.

Норвегийн ой(Япон)киноны хэсэг


Нэг сургуулын оюутан бөгөөд,идэвхитэйгээр ойртож ирдэг охин бий.

Энэхүү Мидори гэдэг охины цоглог дур булаам байдлыг тоочихын аргагүй.
Тувт ичгүүргүй юм ярьж Ватанабэг сандаргахнуу гэтэл,эцэг эхийнхээ үхэлтэй нүүр тулан тэмцэх хатуужлыг үзүүлнэ.
Гажигтай хүнээс өөдсийн чинээ ялгаатай ,уйтгарламтгай амьтан билээ.
Тэрээр Ватанабэд ийм захиа явуулдаг.

<<Чи үргэлж өөрийн ертөнцдөө бүгээд,намайг ...тог тог,Ватанабэ,тог тог ...гэж тогшивч,өчүүхэн төдий нүдээ нээсэн болоод,дахин дорхноо хэвэндээ орох мэт байх юм...>>

Энэ Мидори,Ватанабэ хоёрын дурлалын хэсэг маш гоё!!!

Мидори болохоор зөвхөн хамтдаа хэвтмээр байна гэж Ватанабэгаас гуйн,Ватанабэ болохоор Мидориг нойрстол нь тэвэрсээр байна.

-Бүр гоё юм хэл дээ!?
-Чамдаа маш их хайртай шүү, Мидори.
-Хэр зэрэг хайртай вэ?
-Хаврын баавгай адил хайртай.
-Хаврын баавгай?гэж Мидори дахин өндийлөө.
-Тэр чинь юу вэ,хаврын баавгай гэж...? 
-Хаврын хээр ,талд чамайг ганцаараа алхалж байхад байнаа,цаад талаас нь хилэн шиг үс ноостой,бүлтгэр нүдтэй хөөрхөн бамбарууш хүрч ирнэ.
Тэгээд чамд ингэж хэлнэ .

-Өнөөдөр,охин минь надтай хамт өнхөрч тоглохгүй биз? гэж хэлнэ.

Тэгээд бамбарууш та хоёр тэврэлдээд хошоонгор цэцэг багширсан гүвээний налуу руу бөмбөрөн өнхөрч өдөржингөө тоглоно.Тиймэрхүү юм чинь гоё биз дээ?

...ийм үг шивнүүлээд баярлахгүй эмэгтэй гэж байхуу?

Ватанабэ харахад жирийн залуу мэт дүрслэгдэж буй боловч,үнэндээ тайвшруулах увидастай гэдгийг үүгээр ойлгож болно.
Токиогийн их сургуулын хуулийн ангийн оюутан,хэт биеэ тоосон,дотно найз нь хүртэл

-<<Чам шиг өв тэгш хүн байхгүй>> гэж батлан хэлж  байгаа юм чинь,тэрээр ер нь л жирийн эрэгтэй хүүхэдтэй адилгүй юм  даа.

Айдас хүрмээр шударга,бас болоогүй..?.биш хүн гэдэг баргийн байдаг юм биш.

Хүний зовлонг ойлгож,залуухан эрийн хувиар шунал,тачаалд автаагүй Ватанабэ бол жирийн оюутан байсангүй.
Хэсэг эмэгтэйчүүд дорхноо түүний анагаагчийн хэмжээний хүч,чадлыг анзаарсан байлаа.

Төдөлгүй Наоко сувилалд амиа хорлож,Ватанабэ Наокотой нэг өрөөнд байсан дунд эргэм настай өвчтөн Рэйкотой ширүүхэн үүлэн борооны ажил хийнэ.




Арван жилийн өмнө уншихдаа би энэ үзэгдлийг нэлээд гаж явдал гэж бодож байсан боловчиг ,Рэйкогийн насыг туулсан одоогийн би бол ойлгоно.
Дулаахан,жоохон унжиж эхэлсэн эмэгтэйн бие л анагаагч Ватанабэгийн цорын ганц тайвшралыг олох газар байсан юм.

Наоко,Мидори гэдэг хоёр эмэгтэйд дийлэнхи хүчээ соруулсан Ватанабэ, дунд насны эмэгтэйн биеэр анх удаа цэнэглэгдэж чадсан билээ.

Тиймээс тэрээр Рэйког тэнгэрт хальсны дараа ,шууд Мидори руу утасддаг.
Чамтай хоюулаа эхнээс нь дахин эхэлмээр байна гэж хашгирдаг.

Ватанабэ арай хийж олон асуудлаас мултарсан мөч билээ.

орчуулсан
А.Дайрийжав.

3 件のコメント:

  1. Bayasgalaan,arai yadan l orchuullaa,tsaashid hicheenee,bayarllaa.

    返信削除
  2. юу ч гэхэвдээ, уншихад үнэхээр гоё мэдрэмж төрлөө.

    返信削除