2012/03/26

Эндо Щюүсакү-"Миний хаясан бүсгүй"



Хайр дурлал чухам яаж бий болдог юм бол?

Эр, эм хоёр учран танилцаж,бие биендээ сайн болж дурлана.

Яв явсаар тэр нь хайр сэтгэл болж, хоёр бие холбогдохыг хэлдэг гэж хүмүүс бодно.

 Түүн дотроо эмэгтэй хүн чухам тийм бөлгөө.




Амраг сэтгэлт хүн нь өөрийнх нь биеийг хүсэмжлэх нь хайр сэтгэл гэж үү? хэмээн итгэж ядна.
 Гэвч эр хүн тийм ч ариухан амьтан биш юм.

Ихэнх тохиолдолд түүний эр амьтан гэдэг төрөлхи чанар нь чухам түүнийг тиймд нь тулгадаг гэж хэлэх нь зөв байж магад.

Би бүр залуу байхдаа нэгэн эмэгтэй найзтайгаа яриа дэлгэж билээ.

Тэр бүсгүй тэгэхэд оюутан байсан надтай адилгүй нэгэн хэвшилд бичиг цаасны ажил эрхэлдэг байсан юм.

Тэр сайхан ч бүсгүй байсан, мэдээж хэрэг хайр сэтгэлт хүнтэй, ердийн бэлгийн харьцаатай байж, тэр нь надад огтхон ч ойлгомжгүй байлаа.

Нэгэн өдөр тэр надад хувцсаа гайхууллаа.

Маш үнэтэй.
Төрсөн өдрөөр нь найз залуу нь авч бэлэглэсэн гэнээ. 

Гэхдээ л хямдхан байгаа биз дээ, бодоод үзэхэд. Үерхдэг бүсгүй үгүй бол турк “янхны газар”руу явна биз дээ. Тэнд очих зардлыг бодвол Тама “ их дэлгүүр” –ийн хувцас хамаагүй хямдхан байгаа биз дээ.
 Би чухам үнэн юм олоод хэлчихлээ гэсэн бодол төрж санаанд оролгүй хэлчихсэн чинь “

-Битгий доромжил” гээд аймаар уурлаж билээ.

Яаж ч бодохноо, эр хүн зөвхөн хүсэл тачаалаа хангах гэж ойр дотно болж буй дурлал гэдэг бол үнэхээр дурласан байлаа ч тийм сайхан санагдахгүй билээ.
Эм хүн бол яасан ч тийм юмыг хүлээн зөвшөөрөхгүй.

Үгүй ээ,түүнийг дурлал гэж ч хэлж чадахгүй байх.

Хоёр талаасаа бие биендээ татагдах шалтгаан нь болсон байлаа ч залуу эр салахгүй дагаад байвал эцэс төгсгөл нь бүр түвэгтэй болно.


 Эндо Шюүсакү(1923-1996)



Эндо Шюүсакү гуайн “ Миний хаясан бүсгүй” -г анх уншсан минь ахлах дунд сургуульд байсан үе бөгөөд, ямар зэвүүн зохиол вэ? гэж бодож байсан санагдана.

Эндо гуай тухайн үед бурхан, эгэл хүмүүний итгэл бишрэлийг дүрсэлсэн нэртэй зохиол нэлээдийг бичиж гаргасан ,хэдийнээ томчуудын эгнээнд орчихсон үе байсан болохоор яагаад ийм зохиол бичсийн бол гэдгийг ньгайхдаг байж билээ.

Тэгтлээ “Миний хаясан бүсгүй “ бол муухай сэтгэгдэл үлдээж, төгсгөлийнхээ сайхан хэсэгт ч тэр нь өөрчлөгдөөгүй юм.

Учир нь өмнөх хэсгийн гол дүр болох Ёшиока Цүтомүгийн дотоод сэтгэл үнэхээр хурц байснаас тэр...

Үйл явдал дайны дараахи Токиод өрнөж байна.

Одооных шиг залуу охид хөвгүүд, бие биенээ хөнгөхөн өдөж уриалдаг үе биш.

Бэлгийн дур хүслийн тухай хаагдмал хориотой байсан.
Өөрөөр хэлбэл,гэрлээгүй байгаа жирийн охидод ойртож болохгүй .Тачаал хүслээ хангая гэвэл, эмсийн хүрээлэн мэт зориулалтын газар оч гэсэн үзэл ,бодол үндэс бөхтэй үе байлаа.

Гэвч тийм эмсийн хүрээлэнд очих боломжгүй байсан залуу Ёшиока боджээ.

Дүйнгэдүү бүсгүйн толгойг эвтэйхэн эргүүлбэл зүгээр юм биш үү? Үнэ мөнгө гэлгүй хичнээн л бол хичнээн тэвэрч болох бусуу?

Тэрээр жирийн залуу байсан бол,ингэтлээ зальжин юм бодохгүй байсан бизээ?

 Гэтэл ,тэр их сургуулийн оюутан байж.

Одоогийнхтой адилгүй Шёовагийн хориод (1945~) оны үеийн оюутан гэдэг бол дээд зиндааны хүн байлаа шүү дээ.

Тэрхүү дээдсийн өлмийд ойрхон байгаа залууд сэтгэл алдрах хүүхнүүд зөндөө байлаа.

Төдөлгүй тэрээр эмэгтэйчүүдийн үйлдвэрт ажилладаг бүсгүй Мицүтэй танилцана.

Тэр Мицү хэмээх бүсгүй бол Ёшиокагийн зэрвэсхэн бодож байсан “Хохирогч болгосон ч болох эмэгтэй” яг мөн байлаа.

Галбир,төрх нь сайхан гэж хэлэмгүй,хөдөө царайлсан ,болхидуу охин байлаа.

Ялдам ааль нь ч сайн тал боломгүй өрөвдөлтэй төрх царайтай охин байв.

Ёшиокагийн хувьд түүний гадаад төрх байдал хийгээд сэтгэл зүрх нь пад алга.

Тэрний хүсч байгаа юм нь зөвхөн түүний нүцгэн бие болоод дуулгавартай байдал нь байлаа.

Ёшиока,бүсгүйг дургүйцсээр атал албан хүчээр хямдхан дэн буудалд эзэмдэж байгаа зэрэгт өөрийн эрхгүй нулимс гарна.




Дурлалт хосын хоёр бие нэгэн болох тэр сайхан романтик хэсэг ч байсангүй.

Эр хүн өөрийнх нь өвөрт сульдан унасан бүсгүй хүнийг харахдаа харин ч дургүй нь хүрнэ.

Би эр хүн биш боловч тийм үед эр хүний сэтгэлзүй ямар байдгийг яагаад ч юм мэдэрдэг юм.

Хайр сэтгэл ч үгүй,гоо сайхан биш ямар ч эмэгтэй байсан залуу эрчүүл яг тэр цаг мөчид ухаан, санаа нь хөөрч орхино .

Тэр нь чухам хүсэл ,таашаалаа чанарын хэлбэрт алдсандаа харамсах цаг мөч биш гэж үү?

Ёшиока төдөлгүй Марико гэдэг хайртай бүсгүйтэй болно.

Тэр бүсгүй нь маш үзэсгэлэнтэй, бас соёлтой,Ёшиока өөрт нь гарцаагүй тохирно гэмээр боловсролтой бүсгүй байлаа .

Ёшиока энэ удаад өөрөө Мицү шиг болжээ.

Түүний нүд бүсгүйн хайрыг хүсэмжлэхдээ аргагүйн эрхээр түүнийг царайчлан харцыгнь дагаж хөдөлдөг жижиг амьтны нүд мэт...

Ёшиока Марикотой ийнхүү дотносохын тулд Мицүг хялбархан хаяж орхиж.

Гэвч,Мицү бүсгүй хэзээ ч түүнийг мартсангүй.

Хэдэн жилийн дараа Ёшиока Мицүгийн үхэл болоод үнэнч сэтгэлийг нь мэдээд харамсаад барамгүй гунигт автав.
Гэсэн хэдий ч тэрээр Мицүд хайртай биш .

Ерөөсөө хайр дурлал гэдэг яаж бий болдог юм бол?

 Өв тэгш,ив ижилхэн хэмжээнд эр,эм хоёр бие биенээ хайрлана гэдэг байж болох юм болов уу?гэж жаахан охин би тэр үед бодож байсан бөгөөд,тэр бодол маань одоо ч хэвээр.


(орчуулсан.А.Дайрийжав)

0 件のコメント:

コメントを投稿