2012/03/20

Эхлэл болгож...

Сайхан хаваржиж байна уу?


Япон хэл суралцагч,бичгийн орчуулагч,утга зохиолыг шимтэн уншигч эрхэм  таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.


Миний бие Япон хэлний бичгийн орчуулагч болохсон гэсэн мөрөөдлөөр жигүүрлэгдэн,сүүлийн гурван жил толгойдоо л бодохоос,барагтай зүйл орчуулалгүй энэ өдрийг угтсан гэдгээ нуух юун...

Тэгээд ,хэдий болтол дэмий мөрөөдөхөв,...найз нөхдийн нөлөөгөөр ч гэхүү, өөрийн дур сонирхолоо дагаад, хамгийн дуртай уран зохиолын төрлөөр та бүхэндээ Японы утга зохиолын далай мэт арвин их сангаас дуслын төдий болов, чадах чинээгээрээ орчуулан хүргэхээр шийдлээ.

Орчуулгын арга барил болон Япон хэлний мэдлэг гүнзгий  хүнд бол үзүүлэхээс ичмээр алдаа,мадаг ихээхэн гарахыг ухамсарлан,аль болох утга санааг алдагдуулж,гуйвуулж, орхигдуулахгүйг хичээн,оролдохоо амалъя.


Гэвч алдааг минь ний нуугүй хэлж,бодол санаагаа илэн далангүй бичиж,солилцвол,энд хичээн  бичсэний  хэрэг бүтэх нь тэр билээ.


Уг блогийн нэр болох ,,Үүрийн туяа,,-гийн тухайд гэвэл,даруухан нэр бодоод олохгүй гайхаж суутал яг зүүн гар дор манай  Монголын маань их зохиолч,эрдэмтэн гүүш,дуун хөрвүүлэгч ,,Билгүүн номч,,хэмээн олноо хүндлэгдсэн  Бямбын Ринчен гуайн ,,Үүрийн туяа,,( цэнхэр хавтастай) түүхэн роман байж таарсан нь нүдэнд туссанаар олж ,оноосон нь тэр билээ.

Их хүний номын нэр хүнддэх байгаадаа?гэж хэсэг  эргэлзсэн боловч,харин ч их зохиолын нэрийг хөөдөхгүй юм шүү гэсэн эрмэлзлэлээр улам сайн орчуулга хийж сурахад минь сэтгэлийн дэм болох магад гэж санаад, эрээлхэлгүй бичиж тавьсаныг минь ойлгож,болгооно уу.

Үүрийн туяа зохиол шиг Монгол хэлнийхээ яндашгүй арвин баялгийг Япон зохиолд ч гарамгай ашиглан,уран яруу орчуулан уншигчидад хүргэдэг олны хайртай орчуулагч нь болох болтугай гэж өөрөө өөртөө ерөөл тавин өндөрлье.


 А.Дайрийжав.

8 件のコメント:

  1. Баясгалан,маш их баярллаа.Хичээнээ.

    返信削除
  2. Bicheed baigaarai. Zunduu ih zuil huleejigaa shuu!

    返信削除
  3. Баяраа,сайн байна уу?Урам хайрласанд аярллаа.

    返信削除
  4. Amjilt ! Orchuulga oruulahiig chin tesen yadan huleej baina :)

    返信削除
  5. Сүрэн эгчээ маш их баярллаа.Хичээнээ.Танаас суралцах зүйл их ч байна даа.хэлж зөвлөж байгаарай.хэхэ.

    返信削除
  6. aww баяр хүргэе хичээгэрэй. Гоё блог нээж байгаад. Сайхан нэр байна.

    返信削除
  7. Энхжаргалаа,баярллаа.удахгүй бичлэг оруулнаа.

    返信削除