2013/01/22

Күбота Сатоши-Ээжийн дуу(Монгол хэлээр)





Ээжийн дуу

үг.ая Күбота Сатоши

1.Ээж минь шөнөөр нойроо хугаслаад
 
Ээрмэл утсаар бээлий нэхжээ
 
Хүйтэн жаварт  үрийн минь гар нь жиндэх вий  гээд
 
Хүүгээ санан урлаа юу даа

Ус нутгаас минь ирсэн захидалд

Утаат голомтны минь үнэр шингэжээ
  
2.Ээж минь олсоор утас ээрээд
 
Эвий өдөржин суугаадаа

Аав минь үүдэнд завилаад сүрэл давтах ажилтай

Айдаа хүү минь хичээгээрэй дээ
 
Аяа нутгийн өвөл гунигтай яа

Араажав болтугай сонсгох юмсан
   
3.Хүйтэнд осгоруутсан гартаа ээжий минь
 
Хүнсний Мисогоо түрхэж эмнэдэг
  
Хөр цасан хайлвал урин хавар айсуйдаа

Хөрст ногооны талбай угтанаа
 
Горхины хоржигноон нь  чихэнд чимэгтэй
 
хуучны   явдал зүрхэнд уяатай   



орчуулсан Аюурзанын Дайрийжав


4 件のコメント:

  1. Сайн байна уу,

    Сайхан блог хөтөлж байгаа юм байна, миний блог дээрээс зохиол авч тавьж болно, асуудалгүй. Харин чи Японы алдартай жижиг өгүүллэгүүдийг орчуулаад миний блогт өгөөч.

    Хүндэтгэсэн,

    http://weathermanmn.blogspot.com/

    返信削除
  2. Admin,Танд маш их баярллаа.За би даруй дээрхи өгүүллэгийг блогтоо тавьж танилцуулъя.Маш сайхан орчуулсан байналээ.Харин хэний орчуулга вэ?гэдгийг нь мэдэж чадсангүй,энэ талаар хариу өгвөл баярлана шүү.Тэгнээ,яваандаа бага багаар Японы зохиолуудаас орчуулах бодолтой байна,Дорвитой юм хийвэл таны блогт тавьж уншуулнаа.

    返信削除
  3. Bayarlalaa mash goyo orchuuljee. tsaashdiin orchuulgiin bolon busad ajil uilsed tani amjilt xusiye

    返信削除
  4. Zochind,uram hairlasand tani,blogiig min unshsand mash ih bayarllaa.Tsaashid ch hicheenee.Hariu mash ih udsand uuchlaarai.

    返信削除