2013/01/14

Насанд хүрсэний баяр 2013

Шинэ он гарсаар бүтэн хоёр долоо хоног өнгөрлөө.
Жил бүрийн нэг дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн эцэст хорин нас хүрсэн охид,залуусыг албан ёсоор насанд хүрсэнд тооцож,”Насанд хүрсэний ёслол,баяр”болдог бөгөөд энэ өдөр ч адил,Япон орон даяар уг ёслолыг өргөн дэлгэр тэмдэглэлээ.
1992онд төрсөн 20настай,шинэхэн насанд хүрэгчидийн тоо 2013онд нэг сая хоёр зуун хорин мянга буюу нийт хүн амын 0.96хувь болж байгаа нь сүүлийн гурван жил дарааллан 1%-ийг эзэлж байгаа юм байна.
Өнгийн цэцэгс,чамин хээ угалз алагласан үндэсний хувцас кимоногоор гоёсон охид чухам энэ өдрийн гол хүмүүс,гоо чимэг нь болдог билээ.



Харин зүүн болон хойд зүгийн нутгуудаар их хэмжээний цас тасралтгүй орсоноор гутал,хувцас,өмсгөл нь норох,даарахаас гадна галт тэрэг,авто замын хөдөлгөөнд ихээхэн хүндрэл учирсан нь дээрхи арга хэмжээнд ч багагүй нөлөөлж байх шиг ажиглагдсан.



Сонирхолтой нь жил бүр залуус,охид 20хүрэлгүй өвчнөөр,эсвэл зуурдаар нас нөгчсөн нас чацуу дотно,багын,ангийн найзынхаа зургийг цээжиндээ хүндэтгэлтэйгээр тэврэн оролцож буй нь мэр сэр мэдээгээр харагддаг ба энэ жилийн ёслолд 2011оны3сарын11ний өдрийн хүчтэй газар хөдлөлт,Цүнамигийн нөлөөгөөр амь эрсэдсэн олон олон найзуудынхаа зургийг тэвэрсэн байх нь содон харагдаж байсан юм....,Хэдийгээр дэргэд байхгүй ч байх л байсан дотно хүнээ дурсах тэдний сэтгэлийг нь өөрийн эрхгүй бишрэн хүндэлмээр санагдсан шүү.

0 件のコメント:

コメントを投稿