Хүүхэд
Цэргийнхэн бол хүүхдээс нэг их ялгаагүй.Баатарлаг гавъяа байгуулах гэж баярлан,алдар хүнд хэмээх зүйлд хүрэх гэж яаж хөөрдгийг нь энд дурдах хэрэггүй болов уу.Анхан шатны сургуульд нь л хэрхэн механик дасгалыг эрхэмлэж,адгуусан эрзоригийг хүндэлдгийг харж болно.Алаан хядаан бодохоороо цэргийнхэн бүр ч хүүхэдтэй адилхан болдог.Гэхдээ хамгийн хүүхэд шиг харагддаг зүйл гэвэл бүрээн дуугаар урамтай алхаж,юуны төлөө тулалдаж байгаагаа ч асуухгүй дайсан руугаа хөөрөн дайрах.Ийм учраас л цэргийнхний бахархдаг зүйл үргэлж хүүхдийн тоглоомтой адилхан байдаг.Том хүмүүст гялтганасан хуяг,гялалзсан малгай сайхан санагдахгүй.Миний хамгийн их гайхдаг зүйл бол одон.Цэргийнхэн цоо эрүүл байж,яагаад энгэрээрээ дүүрэн одон зүүчихээд яваад байдаг юм бол?
Акүтагава Рюүносүкэ-Намрын уулс (Улаанбаатар2012он)Эссэ-ний хэсгээс
Орчуулсан Б.Батаа

0 件のコメント:
コメントを投稿