2012/04/29

Какүта Мицүёо- Ашгүй,та ирэвүү?(Ⅰ)


Энэ тухай ярихын өмнө,эхлээд өөрийнхөө  ичгүүртэй явдлыг тайлбарлах хэрэгтэй болох нь.Би  хэнд ч үүнийг ярьж байгаагүйн учир нь тэрхүү ичгүүрээ дэлгэхийг хүсээгүйнх билээ.Гэхдээ энэ удаад бол яасан ч байсан үүнийг яринаа.
Маргааш гэхэд хар элгийн хүн болох чи минь,царайгаа барайлган хаалгаа онгойлголоо.Хоёр гартаа шилтэй хүйтэн шар айраг, шилэн аяга барьсаар унтлагын өрөөнд орж ирээд шалан дээр завилан суув.Хүйтэн шал жинсэн өмдний дороос хайрахад,халаагуур залгаагүй байгааг сая анзаарлаа.Би удирдлага руу гараа сунгаж,халаагуурыг асаалаа.
~За уухуу даа гээд шилэн аяганд алтлаг шингэнийг хундагалав.Тэхий дундуураас дээгүүр шингэн дүүртэл,ход ход инээх мэт чимээ гарна.Түүнээс,хэтрэнгүүт,тэрхүү чимээ нам гүм болж,цааш олон жижиг хөөс алтан шаргал өнгөнд сүлэлдэн чимээгүй дээш хөөрнө.Хөшсөн чигээрээ чи минь харах боловч,арга тасарсан мэт,үгүй ээ,магад нигүүлсэнгүйгээр чанх өмнө минь сууж,усан болороор цантсан хундaгaa гартаа өргөнө.Бид ямар нэг баярт үйл явдал тохиох адил хундaгаа тулгахад,шил тас хийж,цацрах чимээ цуурайтлаа.
Тэр үед би дөнгөж хорьтой,нэгэн навсгар модон байранд амьдардаг байв.Гал тогоо,жорлон нь нэг дороо,усны өрөө ч үгүй нэг тийм байр...Нэг улирчихаад,жилийн өмнө их сургуульд элсэн орж,хотод ирээд удаагүй байлаа.Тухайн үед ядмагын туйл л байлаа шүү дээ.Цагийн ажил хийх нь хийж байсан л даа.Гэхдээ авсан мөнгөө бүгдийг нь кино,ном,нийллэгт өгөөд барчихна.Тэгээд,тэр үед би гэдэг хүн дээд ангийнхаа оюутан охинд дурлачихваа.Дандаа л өөр оюутан залуу  дагуулчихсан явдаг, гоё охин байв.Түүний анхаарлыг татахын тулд хувцас авахгүй бол болохгүй,дээр нь болзоонд явахад хүрэлцэх мөнгө хураах хэрэгтэй боллоо.Гэрээс явуулсан цөөхөн хэд,цагийн ажлын хөлсөөр үнэндээ яагаад ч бүгдийг төлж барахгүй нь мэдээж шүү дээ.Байрны маань хөрш хаалганд ,Күсакабэ гэдэг залуу амьдардаг байлаа.Мөнгөн хүрээтэй нүдний шилтэй,даруухан, унжийсан амьтан,надтай нэг сургуульд физикийн ангид сурдаг байсан юм.Тэгтлээ дуртай залуу байгаагүй ч,гал тогоонд тааралдах бүр ,тэрээр хэзээ язааны юм шиг яриа өднө.
~Боломжийн цагийн ажил байна,хийхгүй биз?
Сургуулийн зуны амралт эхэлснээс хэсэг хугацааны хойно,гал тогоонд тэрээр надад ингэж хэллээ.Байрны оюутнуудын ихэнх нь гэр рүүгээ буцчихсан,хонгилд ч,гал тогоонд ч нам гүм...




Завхөн зуны амралтын хугацаанд хийсэн ч болно шүү! гэж Күсакабэ хэллээ.Бэлэн гоймон хийнгээ Күсакабэгийн яриаг сонсвол,сурталчилгааны хуудас тараах ажил байлаа.Айл айлаар ороод,товхимолоо тэр гэрийн хүний гарт нь дамжуулах маягийн ажил...Амархан ажил гэхэд,амалсан цалин нь гайхалтай сайн байлаа.Бас шөнө дөл болтол уушийн газарт ажиллаж олдог мөнгөнөөс хэдэн мянган иэнээр өндөр...Түүгээр ч барахгүй,заасан тооноос илүү олныг тараавал,ахиад тодорхой хэмжээний нэмэгдэлтэй,товхимолд орсон бараанаас захиалвал,нэмэгдэл нь бүр ахиу болно гэв.
~Хийе,гэж би ухас хийн хариуллаа.
Нийтийн гал тогоонд бэлэн гоймон сорж буй надад ,Күсакабэ өнөөх товхимолын загвараа авчирч байгаад ,нүдний шилээ дээш доош хөдөлгөн тэр нь чухам юу болохыг тайлбарлаж гарав.Сэжиг бүхий шашны байгууллагын сурталчилгааны сэтгүүл байлаа.Хэзээнээс,мөн ямар хувь төөргөөр гэдгийг нь мэдэхгүй ч,Күсакабэ тэр шашныхаа сүсэгтэн нь бололтой байлаа.Нарны гэрэл,огторгуйн хэлбэлзэл,бурханаас дээш орших их бурхан,бузар булай,бурханы рашаан...Бэлэн гоймон сорж буй миний өмнө үнэн итгэлтэй бурах Күсакабэгийн яриаг чихнийхээ хажуугаар урсгаж байлаа.Үнэнээсээ сонсоогүй гэхэд,тэгтлээ жихүүцэж барьсангүй.
~Янз бүрийн амьтан байх юмдаа...,тэгж л бодогдож байлаа.
Гоймонгоо идчихээд өрөө рүүгээ буцтал,Күсакабэ миний өрөөнд өчнөөн цаасан хайрцаг зөөж ирэв. Бүгд өнөөх товхимолоор пиг дүүрэн.Зөөгөөд дуусчихсан байж муу юм чинь гарахгүй,тэр шашин нь хичнээн үнэн зөв хийгээд шүтээгүй хүн ямар үйлийн үрд унах тухай ярихыг завдав.Би түүнийг хөөж гаргаад,агааржуулагчгүй муу харанхуй өрөөндөө товхимолыг шир шир  хийлгэн эргүүлж үзлээ.Эв хавгүй зурсан зурагтай(манга),өвчин эдгэрлээ,нурууны өвчин эдгэлээ гэх мэт бодит явдлын тайлбартай,шашныг үндэслэгчийнх нь номлосон сургааль,шашны байгууллага нь зардаг боловуу гэмээр эрүүлжүүлэх хүнсний барааны зар байв.
~Янз янзын амьтан ч байх юмдаа.
Өөрөө ч багтахгүй юм шиг дахин бодлоо.Тэгээд Күсакабэгийн амласан өдрийн орлого нь арав хоногт төд,хоёр долоо хоногт төд гэж тооцоолж үзэж суув.Уушийн газрын ажил оройноос эхлэх юм чинь,товхимолоо тэрний өмнө нь тараагаад явбал болно.Зун дуусах үеэр,туйлгүй ядуу байдал маань арай дээрдсэн байхаар тооцоо гарлаа.Тэр оройноо би Чикада Хироко(дээд ангийн гоо бүсгүй) руу залгаад,болзоонд урив.Чикада Хироко бол нэртэй ресторан мэт бүтэн сарын дараа ч болзооны урилгатай байгаа гэдгийг мэдэж байсан болохоор найман сарын сүүлээр амлалтыг нь авахаар санаархаж байлаа.Тэр үед,уушийн газрын цалин,товхимол тараасан хөлс маань нийлээд тансаг болзоо хийчих хуримтлал болох ёстой байлаа.Харилцуурын цаанаас тэмдэглэлийн дэвтэрээ шаржигнуулан эргүүлэх чимээ гарч,
~Болох юм байна,найман сарын гучин гэвэл хоосон байна…гэж Чикада Хироко хариуллаа.



Япон хэлнээс орчуулсан А.Дайрийжав


☆үргэлжлэл бий

зургийг дараахи хуудаснаас авав.→http://blog.livedoor.jp/nsg3/archives/51696627.html


2 件のコメント:

  1. Сайн уу?

    Орчуулгын тухай санаа бодлоо хэлж байгаарай гэсэн болохоор чинь бичиж байгаа юм шүү. Ер нь орчуулгад эх хэлээрээ хэрхэн буулгавал зүгээр вэ гэдэг л хамгийн чухал байх аа. Цаад хэлэнд юу гэж хэлэгддэг ч бай, тэр үг хэллэг нь наад хэлэнд юу гэж хэлэгддэгийг илүү голлох хэрэгтэй гэдэг ч юм уу. Тийм болохоор цаад хэлнийхээ бүтцээс аль болох гарах хэрэгтэй байх аа, миний л бодлоор.

    Тэгвэл л "Шилтэй хүйтэн шар айргаас гадна шилэн аяга хоёр гартаа бариад унтлагын өрөөнд орж,шалан дээр завилан суув." гэж бичихийн оронд "Хоёр гартаа шилтэй хүйтэн шар айраг, шилэн аяга барьсаар унтлагын өрөөнд орж ирээд шалан дээр завилан суув." гэж бичигдэх байх.

    Бас шалны цэвдэг гэхээр нөгөө газрын хөрсөн дорх олон жилийн цэвдэг гэх мэт геологийн ухааны төсөөлөл буугаад байна. "Хүйтэн шал жинсэн өмдний дороос хайрч" гэвэл яасан юм бэ. Энэ ахиад л өнөөх Монгол хэлэнд хэрхэн буух тухай юм.

    返信削除
  2. Баясаа,сайн уу?Хэрэг болгон уншиж,залруулж өгсөнд маш их баярллаа.
    Харин тиймээ,Нэг л Япон хэлний ярианы хэлбэрийг тэр чигт нь буулгачихаад байгаам,
    Аль болох Монгол хэлнийхээ хэллэгийг баримталахыг хичээх юм,Олон жил ер ярихгүй болохоор бас санаанд ер орж ирэхгүй түүртэж байна шүү,тэгчээд бас орчуулах гэж үзээд байдаг...хэхэ.
    Ингээд сайн,зад шүүмжлээд өгч байвал,жилийн дараа гэхэд гайгүй засарчих байх,хичээнээ,
    Чиний хэлдэг яг зөв шүү,хүйтэн шал гэж орчуулагдаж болох юм байна ш дээ,хэхэ,Одоо засаад оруулчихъя,
    Үргэлж дэмждэгт чинь чин сэтгэлээсээ баярладаг шүү,

    返信削除