2012/04/01

Зохиолч Хаяаши Марико


Зохиолч Хаяаши Марико
(жинхэнэ нэрТоого Марико)

1954оны 4дүгээр сарын 1нд Яманаши мужид төрсөн.

Эцэг ,эх нь номын дэлгүүр ажиллуулдаг байсны нөлөөгөөр багадаа маш их ном уншиж байсан нь ирээдүйд зохиолч болох үндэс,суурийг тавсан гэдэг.

1976онд ,,Нихон Дайгакү,,их сургуулын урлагийн салбарын утга зохиолын ангийг төгссөн.

1982онд ,,Рүн Рүнийг удалдаж аваад гэртээ харъя,, эссэ-г хэвлүүлсэн нь бест-селлэр болсон.

1986онд ,өмнөх жил нь нийтэлсэн ”Сүүлчийн нислэгт амжвал”, ”Кёото хүртэл” зохиолоороо уран зохиолын дээд шагнал болох 94 дэх удаагийн Наокигийн шагналыг хүртжээ.

Эмэгтэй зохиолчдын бүтээл төдийлөн орлоготой зохиолоор шалгардаггүй байсан тухайн үед энэхүү зохиолоороо олны танил болсон байна.

1995 онд 8дахь удаагийн Шибата Рэнзабүро(1917-1978)гийн нэрэмжит шагнал,
1998 онд 32дахь удаагийн Ёшикава Эйжи (1892-1962)гийн нэрэмжит утга зохиолын шагналыг тус тус хүртсэн.

Японы утга зохиолын дээд шагнал болох Наокигийн нэрэмжит шагнал болон бусад олон утга зохиолын шагнал олгох комиссын шүүгч,гишүүн.
Японы алдартай эмэгтэй зохиолчдын нэг билээ.


Түүний тоолж баршгүй зохиол бүтээлүүдээс харамсалтай нь нэг ч зохиол уншиж амжаагүй байгаа хэдий ч "20насандаа амжиж уншмаар нэртэй зохиолууд" ,(2002он”Бүнгэй Шюнжюү”хэвлэлийнгазар) хэмээх зохиолын танилцуулга,эрэгцүүллийн тухай уг номыг уншаад,бага боловч Монгол уншигчидад танилцуулахсан гэсэн хүсэлд хөтлөгдсөн нь энэ билээ.




Уг номд нийт Япон болон дэлхийн алдартай зохиолчдын 54 бүтээлээс зохиолч өөрөө сонгон танилцуулжээ.

Жишээлбэл:

Emily JaneBrontë-Wuthering Heights,(Англи)

Gabriel José GarcíaMárquezChronicle of a Death Foretold,(Колумби)

Francis Scott KeyFitzgerald-The Great Gatsby,(Америк)

Миүра Аяако-Хёотэн,(Япон)

Jerome DavidSalinger-Catcher in the Rye,(Америк)

Marguerite Duras-L'Amant,(Франц)

Дазай Осамү-Ша-ёо(Япон)

Ишихара Шинтаро-Тайёо-но-кисэцү (Япон)
...гэх мэт.

Үүн дотроос сонгож,гурван зохиолын танилцуулгыг орчуулан, өмнө нь блогтоо нийтэлсэн билээ.

20 нас гэдэг ертөнцийг өөрийнхөөрөө таних гэж оролдож,хоёр хөл дээрээ арай ядан тэнцэж,том хүний эгнээнд орж,амьдралын харгуйд шинэхэн мөрөө гаргаж,бусадтай адил хариуцлага гэдгийг үүрч,анхны хайраас амьдралын ханиа олж авдаг,сэтгэлийн хамгийн эмзэг,нарийн мэдрэмтгий нас бөгөөд,хүний амьдралын дахин давтагдашгүй сайхан үе гэж би ойлгодог.

Удахгүй энэ 20 насандаа баяртай гэж хэлэх өдрийг тоолон суугаа миний бие,энэхүү номыг уншаад,арай илүү эрт эдгээр зохиолуудыг уншсан бол 20нас минь уярал,ухаарлаар мялаалган,илүү утга учиртай өнгөрөх байсан байх даа гэж өөрийн эрхгүй бодсон билээ.





4 件のコメント:

  1. сайн байна уу? Сайхан блог байнаав Надад Японы 2 яруу найрагчийн танилцуулга болон ганц нэг шүлгийн орчуулга нь байвал олж өгч тус болох боломж байна уу? танд миний мейл хаяг: sukhzorig@yahoo.com

    返信削除
  2. Sukhzorig,sain baina u?Blogt min zochilsond bayarllaa.Minii chadah zuil bol tus bolohiig hicheeye.
    Haij bui zohiolch,zohioliin neree e-mail ruu todorhoi bicheed yavuulaarai.
    uuriintuya_orchuulga@yahoo.co.jp

    返信削除
  3. Hayashi Marikogiin essay-nuud ni tiimerhuu sanagddag... gehdee avtomat shig zogsoo zaigui, ar araas ni bichij chaddagiig ni gaihdag. Naoki shagnal avsan zohioliig ni harin unshaaguim baina... Zuragtaar gants neg harahad urgelj biye barij yavdag yum shig sanagdsan.. ki no sei kana ?

    Gehdee tom hotod amidrah zaluu busguichuul essaynuudiig ni haayaa haayaa unshij baihad gemgui shuu... ki ga yurumanai geh met ironna imi de heregtei kk :)

    返信削除
  4. Сүрэн эгч,харин их олон зохиол,зогсоо зайгүй бичдэг мэт санагдсан.
    Зохиолуудийг нь уншиж үзээгүй болохоор бас сайн хэлж мэдэхгүй юмдаа,хэхэ,
    Дээрхи зохиолуудаас уншиж үзэхийг хичээнээ.баярллаа.

    返信削除