2012/04/05

Нэгэн радио нэвтрүүлгийн тухай



Дараагийн орчуулсан зүйлээ сонирхуулах хүртэл бяцхан завсарлага аваад,Японы сонин хачин,шийр зугаа гэж..  өөрийн сонсох дуртай Японы нэгэн радио нэвтрүүлгийн тухай танилцуулъя.


Нэгэнт ном,зохиол,орчуулгын тухай зүйлс бичиж байгаа тул,энэ удаад хөгжмийн радио биш гэдгийг урьдчилан хэлсэн нь зүйтэй боловуу?


Сургуульд заадаггүй,сурсан ч мартчихсан зүйлсийг хөгжилтэй аргаар сургах нэвтрүүлэг-Гакүмонно сүсүмэ гэдэг уриагаар эхлүүлдэг уг нэвтрүүлэгийг та бүхэнд танилцуулж байгаадаа баяртай байна.


Японы нэртэй оюуны уран бүтээлчид болох эрдэмтэн,зохиолч,сэтгүүлч,судлаач,жүжигчин,манга зураач,яруу найрагч,түүхч,орчуулагчидыг голлон урьж оролцуулдаг ”Гакүмон-но-сүсүмэ”гэдэг уг нэвтрүүлгийг,орон нутгийн радио сувгууд,интернэт суваг,мөн I-Tunes Appийг ашиглан хүлээн авч сонсож болно.

ラジオ版 学問のススメ Ражио бан Гакүмонно сүсүмэ
url→ http://www.jfn.co.jp/susume/



Японы эрдэмтэд,зохиолчид,голдуу шинэхэн хэвлэгдсэн ном,бүтээл,мэдээлэлээ хүргэдэг,танин мэдэхүйн нэвтрүүлэг юм.

Нэвтрүүлэгт танилцуулах шинэ зохиол бүтээлүүд нь нийгмийн онцгой сонирхолыг татсан,цаг үедээ нийцүүлсэн ,холбогдолтой шинэ соргог мэдээллээр дүүрэн байдаг нь хамгийн том онцлог боловуу?

Мөн шинэ бүтээлээс гадна ,уг уран бүтээлч,зочин маань ямар хүн бэ гэдгийг ярианаас нь давхар мэдэж болох мэт санагддаг.

Нэвтрүүлгийн эхэнд,зохиогчын танилцуулга,шинэ бүтээлийн тухай,2011оны3сарын11нд болсон их  газар хөдлөлт, цүнамигаас хойших ирээдүйн Япон орны тухай, тухайн хүний үзэл бодол,эрэгцүүллийг сонсоно.

Гакүмонно сүсүмэ-г орчуулвал Эрдэмд хөтлөгч гэдэг үг ойртож очих боловуу.


Хамгийн сүүлчийн бөгөөд заавал асуудаг маш сонирхолтой асуулт бол 
<<Таны хувьд хамгийн сэтгэлд шингэсэн багш тань хэн бэ?>>юм.

Дээрхи олон арван Японы хүмүүсийн хариулт бүр адилгүй ч нийтлэг нэг л зүйлийг хэлж байсан нь юу вэ гэхээр...


<<..бага ангийг маань удирдаж байсан ...багш маань л намайг энэ замруу хөтөлсөн>>гэж ярьж байсан юм.

Тэгэхээр анхны багш гэдэг ирээдүйн замыг зөв чиглүүлж чадах,эсвэл зайлшгүй чадагч чухал хүмүүсийн нэг юм гэдгийг ойлгож авч болохоор байгаа биз?

Энэ талаар та юу гэж бодож байгаагаа ,сэтгэгдлээ хуваалцахыг хүсье.

Интернэт хаягаар нь орж,сонсвол 2006оноос хойших бүх нэвтрүүлэг нь хадгалагдаж байдаг юм билээ.

Зүс царайнаас гадна ,манай урлагийн алтан од Дагийранз гуайтай адил эр хүний баргил сайхан цээл хоолойгоор ярьж,соронзон мэт яриагаараа бүтэн цаг гаран бүхний сэтгэлийг урин татагч,хөтлөгч Гамада Кэн ахын тухай дор товч танилцуулъя.

Гамада Кэн

Гамада Кэн
1966оны 3сарын19нд төрсөн.
Хоккайдогийн их сургуулийн утга зохиолын ангийг төгссөн.
TV,Радиогийн нэвтрүүлгүүд,тайлбарлагч,хөтлөгч,DJгэх мэт олон салбарт ажилладаг.

Юуны түрүүнд анзаарсан зүйлээ онцолж хэлэхэд уг нэвтрүүлгийг бэлтгэхэд зочины тухай,түүний шинэ бүтээлийг сайн судалж,хаанаас юуг нь олж асуухаа маш сайн мэдэж,мэдэрсэн ,авъяаслаг хөтлөгч,мөн сайн сонсогч юм гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Оролцогчийн мэддэгийг мэдэж,мэдүүлэх гэснийг нь алдалгүй зөв олж, ийм чадварлагаар гол санааг нь гаргаж асууна гэдэг,жинхэнэ хөтлөгч хүний ур чадварыг харуулж байгаа юм.

Би энэ нэвтрүүлгийг 2010оны намраас сонсож эхэлсэн цагаас,энэ хөтлөгч,энэхүү нэвтрүүлгийн  байнгын сонсогч,өөрөөр хэлбэл шүтэн бишрэгч нь болсон билээ.

 Хэрэв та Япoн хэл гадарладаг бол цаг заваа ашиглаад заавал сонсоод үзээрэй.

0 件のコメント:

コメントを投稿