Зам тахиралдаж,юу юугүй Амазатоогэд ойртсоныг баримжаалах үест борооны хөл хуш модон шигүү ойг цайруулсаар элдэх хурдаар хормойноос нь намайг нэхэн ирлээ.
Би хорин настай.Ахлах сургуулын сурагчын дүрэмт малгайг дугтуйлан,хөх цайвар кимоно өмсгөл ,өмд өмсөөд,сурагч ширэн цүнх мөрлөсөн байв.Ганцаараа Изүгийн зүг аян замд гарсанаас дөрөв хоногийн хойно юмдаг.Шюзэнжигийн рашаанд нэг шөнийг төөрүүлж,Югашима рашаанд хоёр хоноглоод,түүнчлэн өндөр өсгийтэй углуургатай модон шаахайтай Амаги өөд өгсөж ирсэн нь энэ билээ.Давхаралдсан уулс болоод хүний мөр гараагүй ой хийгээд гүн хавцал дахь намрын үзэсгэлэнд татагдан байж би нэгэн хүсэлд сэтгэлээ догдлуулан замаар яаравчлан алхална.Төдөлгүй борооны том дуслууд намайг нүдэж эхэллээ.Мушгиран ороосон эгцэм өгсүүр зам өөд гүйж гарав.Арайхийн давааны хойд аман дээрхи цайны газар явж хүрээд тайвшрахтай зэрэгцэн би тэрхүү үүдэнд хөшиж орхив.Горьдлого минь дэндүү амар онож биелсэнд тэр билээ.Тэнд нэгэн урлагийн аяныхан амс хийж байв.
Хөшөө шиг зогсож буй намайг хараад бүжигчин охин даруйхан өөрийн олбогоо сугалж аваад урвуу харуулан дэргэд минь тавилаа.
-За,л гэж хэлээд би түүн дээр нь суулаа.Өгсүүр замаар гүйсэнээс амьсгаа давхцаж,дээр нь гайхаж орхисноос болоод- Баярллаа гэдэг үг хоолойд тээглээд гарсангүй.Бүжигчин охинтой хэт ойрхон эсрэгцэн суусан тул би сандраад ханцуйнаас тамхиа гаргаж ирлээ.Бүжигчин охин бас лдагуулж яваа эмэгтэйн өмнөх үнсний савыг татаад надруу дөхүүлж өглөө.Би мөн л дуугай хэвээр.
Бүжигчин охин нас арван долоо орчим болов уу.Үл ойлгогдом хуучны маягийн жигтэй хэлбэрээр томоо гэгч нь үсээ зангидсан байлаа.Тэр нь өндөг хэлбэртэй жавхаалаг царайг тун жижигхэн харагдуулахаас гадна үзэсгэлэнтэйгээр зохицож байв.Үсийг арвинаар хэтрүүлэгтэй зурсан түүхэн домогт гардаг охины дүр зураг адил янзтай байв.Бүжигчин охиныг дагуулж яваа нь дөчөөд насны нэг эмэгтэй,залуухан хоёр эмэгтэй,мөн Нагаока рашаант буудлын газрын тамгатай өмсгөл өмссөн хорин тав,зургаатай залуу байлаа.Миний бие урьд нь энэ бүжигчидийг хоёронтоо харж байсан билээ.Эхний удаад гэвэл би Югашима руу ирэх замд,Шюзэнжи руу явж буй тэдэнтэй Югава гүүрний орчимд учирсан юм.Тэр үед залуухан гурван эмэгтэй байсан ба бүжигчин охин цохиур бөмбөр мөрөлсөн байв.Би эргэн эргэн ажсанаас аяны сэтгэгдэл цээжинд шингэжээ гэж саналаа.Түүнээс гадна Югашима дахь удаахи өдрийн орой буудлын газарт уран сайхны тоглолтоор хүрэлцэн ирлээ.Бүжигчин охин үүдний модон довжоо(шал)н дээр бүжиглэхийг нь би шатны өгсүүрийн голоос нуруугаа бөхийлгөөд чин сэтгэлээсээ үзэж сонирхсон билээ.Тэр өдөр Шюзэнжид,өнөө үдэш Югашимад юм бол маргааш Амагиг урдуур даваад Югано рашаанд хүрэх юм болов уу?Амагигийн долоон нутгийн уулын замд магад гүйцэж хүрэx биз?Тийнхүү хий таамаглаад яаравчлан ирсэн боловчиг бороонд хоргодохоор цайны газар халз учирсан даа мэгдэн сандарч орхив.Төдөлгүй цайны газрын эмгэн намайг өөр өрөөнд оруулав.Жирийн үед хэрэглэдэггүй ч юмуу гүйдэг цонхны цаас байсангүй.Доош өнгийж харвал үзэсгэлэнт хавцал нүдний бэлчээр үл гүйцэм гүнзгий байлаа.Арьс арзайж тас тас шүдээ хавируулан бие чичирлээ.Цай аягалахаар ирсэн эмгэнд хүйтэн байна гэж хэлтэл,
<<Пээш,эзэнтэн минь норж ажаасан байна шүү дээ.Энд хэсэгтээ биеэ дулаацуулж ажаа.Алив,өмссөн дээл хувцасаа хатааж ажаамуу>>гээд гар булаах мэт өөрсдийнхөө өрөөнд урилаа.Тэр өрөө нь тулганы галыг зогсоосон байсан ба гүйдэг хаалгыг нээнгүүт хүчтэй галын халуун агаар урсан орж ирлээ.Би босгоны захад зогсоод тээнэгэлзэн байлаа.Живж үхсэн хүн шиг бүх бие нь хөхөрч хөөсөн өвгөн тулганы захад завилан сууж байв.Нүдний цөцгий нь хүртэл шарлаж үмхийрсэн мэт нүдээ хайнгадуухан надруу чиглүүллээ.Биений эргэн тойронд нь хуучин захиа болон цаасан уутны хогон овоо босгож,тэр цаасандаа булагдах шахаж байна гэж хэлж болохоор байв.Яавч амьд амьтан гэж бодомгүй уулын ороолонг ширтсэн чигтээ модон хөшөө болж орхив.
<<Ийм ичгүүртэй төрхөө үзүүлсэндээ...Гэхдээ,манай хөгшин болохоор санаа бүү зовдоо.Ой гутамаар боловчиг хөдөлж чадахгүй хойно энэ чигт нь өршөөж хэлтрүүлнэ үү>>.
Тийнхүү уучлал эрснийхээ хойно эмгэний тайлбарласанаар бол өвгөн олон жил саа өвчинд ээрэгдэж бүх бие нь мэдээгүй болчихоод байгаа юм гэнэ.
Цаасан овоо нь олон улс орноос саа өвчнийг анагаах арга барилыг заасан захиа хийгээд олон улс орноос авчруулсан саа өвчний эмний уут болой.Өвгөн давааг давсан аянчинаас асууж,сонингийн зарлал харах юм бол тэдний нэгийг нь ч алдалгүй улс даяархи саа өвчний анагаах арга ухааныг лавлан эмийг нь худалдан авахыг эрхэмлэсэн гэнэ.Тэгээд тэрхүү захиа болон цаасан уутыг нэгийг ч үрэгдүүлэлгүй эргэн тойрондоо тавьж ширтэнгээ аж төрсөөр иржээ.Удаан жилийн явдалд тэр нь хуучирч элэгдэн новш,цаасны овоог бий болгосон ажээ.Надад эмээд хариулж хэлэх үг ч олдохгүй,тулганы өмнө толгой гудайлган суулаа.

үргэлжлэл бий
Япон хэлнээс орчуулсан А.Дайрийжав
Япон хэлнээс орчуулсан А.Дайрийжав
0 件のコメント:
コメントを投稿