2012/10/10

2012 Нобелийн эзэн хэн бэ?


Өглөөний мэнд.
Нобелийн шагналтнууд төрсөөр байна.
2012оны утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтны эзнийг 10дугаар сарын 11ны орой 7цагт(Улаанбаатарын цагаар) нийтэд зарлах юм байна.
Дэлхийд алдартай номын худалдаанаас энэ сарын 10ны өдөр мэдээлсэн урдчилсан дүнгээр 1.Японы зохиолч Мүраками Харүки 2.Америкийн Фолк дуучин Боб Дилан(зохиосон дууны шүлгүүд нь утга зохиолын хэмнэлтэй)3.Хятадын зо
хиолч Мо-Ян нар шалгарч байгаа юм байна.

                   Мүраками Харүки 1949~
Энэ жилийн Нобелийн шагналд нэр дэвшигч Японд төдийгүй дэлхийд хамгийн их нэр,зохиол нь алдаршсан зохиолч Мүраками Харүки(63) өнгөрсөн жил Хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарт амжилт олсон иргэнд олгодог Испанийн Каталуняагийн олон улсын шагналыг хүртсэн бөгөөд хамгийн их гүйлгээтэй(Бэстсэллэр) 1Q84 нь Англи хэлээр Америк,Их Британид хэвлэгджээ.
                                                   

Жич:Японы зохиолчидоос 1968онд Кавабата Ясүнари,1994онд Ооэ Кэнзабүро нар Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг хүртэж байсан юм байна.
                Мо-Ян(莫言)1955~

Түүнтэй өрсөлдөгч Хятадын зохиолч 57настай Мо-Ян(莫言)нь Хятадын ор
чин цагийн уранзохиолын төлөөлөгчдийн нэг бөгөөд тэрээр Хятадын зохиолчидын нийгэмлэгийн дэд даргын албыг хашдаг юм байна.Түүний зохиолоор хийсэн Улаан гаолян(Red Sorghum)кино Хятадын кино урлагт нэгэн шинэ үеийг үүсгээд зогссонгүй дэлхийн кино урлагийн ертөнцийг багагүй шуугиулж,уг бүтээл нь 1988оны Берлиний олон улсын кино наадмын <<Алтан баавгай>>шагналыг хүртэж байжээ.


                                           

Ямартай ч утга зохиолын Нобелийн шагнал анх удаа авах магадлалтай зэргээс Хятадууд өөрийн зохиолчоо сонгогдохыг хүсэж буй нь дамжиггүй юм.Зарим нэг Хятадын эх сурвалжын мэдээлсэнээр Хятдын номын дэлгүүрийн тавиураас Мүраками Харүкигийн номууд алга болсон тухай мэдээлжээ.Энэ нь чухам Хятадууд Мүракамигийн зохиолыг сонирхож авсаар зарах нөөцгүй болсон,эсвэл Мүракамигийн зохиолыг худалдахыг дээрээс хорьсон эсэхийг ялгаж чадсангүй.хэхэ.
Энэ жилийн хувьд Европоос голдуу төрдөг шагналтны байрыг сэлгэж тив алгасан Ази,Африк,Америк тивийн зохиолчидыг сонгож байгаа юм байна.Шведийн агентлагийн мэдээлсэнээр бол энэ жил эмэгтэй зохиолч юмуу,Хойд Америкийн зохиолч шалгарах магадлалтай гэснийг Японы интернет мэдээллээс олж уншсанаа та бүхэнтэй хуваалцаж байнаа.

Япон хэлнээс орчуулан нийтэлсэн А.Дайрийжав

1 件のコメント:

  1. 2012оны утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтнаар Хятадын зохиолч Мо Яан тодорлоо.
    Баяр хүргэе.Хэдийгээр Японы зохиолч Мүраками Харүки энэ удаад шалгарч чадаагүй ч түүний Норвегийн ой,Далайн хөвөөн дэх Кафка,1Q84зэрэг олон арван зохиол,бүтээлүүд дэлхийн 40оронд хэвлэгдэж,2006онд дэлхийн утга зохиолд томоохон шинэчлэл хийсэн зохиолчид олгодог Франц Кафкагийн нэрэмжит шагналаар шагнадаж,дэлхийн дайтай зохиолч гэдгээ харуулж чадсан билээ.Түүний зохиол бүтээлүүд Монгол хэлнээ бараг орчуулагдаж байгаагүй юм шиг санагддаг.Зохиогчийн эрхийн асуудал зэрэг нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй юм.Гэхдээ энэ бол түр зуурын бэрхшээл бизээ.Хэзээ нэг өдөр Монгол хэлээрээ түүний бүтээлүүдтэй танилцах өдөр ирээсэй,ирэх бизээ гэж итгэж байна.Дашрамд дурдахад тэрээр нэрт орчуулагчидын нэг юм.

    返信削除