2015/04/16

Сэтгэлд хоногшсон өгүүллэгүүд


Орчуулгын ном гэхэд ийм шууд гулсаад орчихдог,торолгүй уншигдах ном ховор шүү гэж өөрөө өөртөө дуу алдсаар дуусгалаа.
Монголчууд бид Япончуудтай ойртон дотносохын хэрээр тэдний амьдралын хэмнэл,нийгмийн үзэл санаа,шүтлэг бишрэл,соёл боловсрол гээд олон зүйлийг улам илүү таньж мэдэх шаардлага тулгарсаар байна.Харин тэр бүгдийг нэгтгэн илэрхийлж ойлгуулж чадах зүйл бол японы уранзохиол гэдэгтэй маргах хүн төдий л гарахгүй бизээ.
Та бүхэн ч бас энэ номыг уншиж,Япончуудын сэтгэлд хоногшсон өгүүллэгүүдээр тэдэнтэй илүү ойр дотно болоосой,энэ номын үйл явдлуудаар яриагаа хөгжөөн анд,нөхөрлөлөө улам зузаатгаасай.
Уншаад төрсөн сэтгэгдэл минь нэг иймэрхүү...
1.Дазай Осамү
-Гүй Мелос:ийм найзтай бол үхэхээс айх юм алгаа...
-Царцаа:хайрласан хүн минь танигдахын аргагүй болчихвол ингэхээс өөр аргагүй ч юм уу
2.Акүтагава Рюүносүкэ
-Тэргэнцэр:Эвий эвий...
-Бэрсүүт жүрж:яагаад ч юм нүдэнд яруу найрагч Ичинхорлоо эгчийн бага нас ч юм шиг...хэхэ
-Хамар:хахаха,Одоо цагт байсан бол гоо сайхны мэс засалчид яаж өрсөлдөж байгаа бол...,Японд бол заалттай ТВгээр гаргана даа...
3.Мори Оогай
-Сүүлчийн үг:Хүйн холбоо гэж...,айхтар охин юмдаа...
-Саншёо Даюү:Еэ,бурхан минь,ямар гэдэг хувь заяа,ямар хатуу хорвоо вэ?(Лантуу хүү гэж орилмоор л байна шүү)
-Такасэ завь:Ингэж хилсдсэн хүн хичнээн их бол?Гэхдээ зовлон үзсэн хүнд бол жаргалын зам ч гэмээр юм уу? 
4.Миязава Кэнжи
-Захиалга ихтэй зоогийн газар:
Сумын улаан буланд орсон шиг сонин мэдрэмж,гэхдээ энэ яг юу байсан бэ?...
нохойнууд байгаагүй бол ч өнгөрлөө л дөө
5.Ямамото Юүзо
-Шоколад:Хайран юм...Нэрэлхээд нэрээ идэхгүй гэдэг л болж дээ
6.Ясүока Шёотаро
-Циркийн морь:Монгол хүн бол ингэхгүй дээ...гэхдээ хаа газар бараг ийм байхдаа
7.Аришима Такэо
-Нэг багц усан үзэм:энэ л байхгүй юу даа
8.Изүми Кёока
-Мэс заслын өрөө:ёоо,тэгтлээ юугаа нуудаг байнаа...,тэр2тэгээд ямар учир жанцантай болж таарав?
Хуучин хосууд?
9.Кикүчи Кан
-Аав ирэв:Бүгдийнх нь зөв...,гэхдээ л аав нь буруутай
-Амиа егүүтгэгчийг аврах ажил
Хэхэхэ,муу эмгэний буруу ч гэж юу байхав...😬
Орчуулагч:Дамдинжавын Алтанцэцэг
Нэр:Сэтгэлд хоногшсон өгүүллэгүүд
Хэвлэсэн он:2014
Хэвлэлийн газар:Адмон Принт
Ангилал:уран зохиол/Япон/
Хувийн үнэлгээ:
2015.4.15Japan
©Dairiijav Ayurzana 2006-2015

0 件のコメント:

コメントを投稿