Хөөрхий Мүраками Харүки...
Дэлхийн шилдгүүдийг шалгаруулах НОБЕЛИЙН шагналын эзэд ид тодорч буй энэ өдрүүдэд уран зохиолын төрөлд удаа дараалан нэр дэвшиж буй Японы нэрт зохиолч Мүраками Харүки нь бас л шагналаас мултарлаа.Хэдийгээр дэлхийн олон оронд түүний зохиол хэдэн сая хувиар орчуулагдан,хэвлэгдэж,ялангуяа залуу уншигчидын талархлыг хүлээдэг боловч,Нобелийн шагналын бас нэг үзүүлэлт болох зохиолд агуулагдах түүхэн болон улс төрийн үйл явдал,гол дүрийн баатараар дамжин илэрхийлэх өөрийн үзэл бодол,шүүмж зэрэг нь илэрдэггүй гэдэг шалтгаануудыг Японы хэвлэл мэдээллүүд дурдаж байна.Энэ жил ч баараггүй авах байх гэж итгэж байсан хэвлэлийн компаниуд болон номын дэлгүүрүүд хэдийнэ баяр ёслолын байдал бэлтгэж эхэлсэн байсан боловч энэ удаагийн Нобелийн шагналын эцсийн хариу нь тэдний итгэл,хүлээлтийг талаар болголоо.Хэнээс ч илүү горидлого тээсэн байх магадлалтай зохиолч Мүраками Харүки одоо юу бодож суугааг мэдэхгүй ч,Японы уран зохиол сонирхогчын хувиар цаашид зохиолынхоо агуулга,хэмнэлийг өөрчлөн дахин энэхүү хүндтэй шагналд нэрээ дэвшүүлээд үзээсэй гэж хүсэж байна
нээрээ л хөөрхий минь, мундаг бичлэгтэй дандаа хүний дотоод илэрхийлэлийг харуулдаг шүү, дүрслэлүүд нь бүүр гоё
返信削除Би харин өөрийнхөө бичлэгийн хэвийг энэ хэвээр нь үргэлжлүүлээсэй гэж хүсдэг. Хичнээн олон уншигчид энэ хүнийг Нобелийн шагнал авах хэмжээний зохиолч гэж үздэг нь өөрийнх нь түвшинг илэрхийлж бгаа хэрэг. Бусдын тавьсан хэм хэмжээст тохируулж зохиол бичих гэдэг гунигтай хэрэг
返信削除