2015/07/02

Акүтагава Рюүносүкэгийн ховор дүрс бичлэг

Админ:Юун түрүүнд та бүхэндээ Акүтагава Рюүносүкэгийн маш ховор дүрс бичлэгийг сонирхуулъя.
Хуучны хүн бөгөөд цэл залуу36хан насандаа амиа хорлосон түүний зураг хөрөг тэр бүр байдаггүй бололтой.
Доор бичлэг дээрхи тайлбар болон зохиолчын бичиж үлдээсэн сүүлчийн үгсийг тв нэвтрүүлэгчид уншсаныг сийрүүллээ.
.....................................................................................
Нэвтрүүлэгч:Шёовагийн2дугаар(1927)онд дүрс нь бичигдсэн Акүтагава Рюүносүкэ болон Кикүчи Хироши/Кан/нар.Энэ жилдээ Акүтагава нь “ОЙЛГОМЖГҮЙ ШАНАЛАЛ”/Боняри тошита фүан/гэсэн үгийг үлдээгээд амиа хорлосон билээ.
......................................................................................
Акүтагава:Өдийг хүртэл амиа егүүтгэгч хэн бугай ч дотоод сэтгэлээ байгаа чигээр нь бичиж байсангүй.
Чи,сонингийн дуулиант тэмдэглэл мэтээс амьдрал яасан ийсэн,өвчин ч юмуу,аль эсвэл сэтгэл санааны зовуурь зэрэг янз бүрийн амиа хорлолтын шалтгааныг олж үзэх бизээ.Гэвч туршлагаасаа харвал энэ нь бүх шалтгаан бишээр барахгүй ихэвчлэн шалтгаанд хүргэх зай,хугацааг илтгэсэн төдий юм.
Багаар бодоход миний хувьд зүгээр л ойлгомжгүй шаналал юм.
Ямар нэгэн ирээдүйдээ хандах зүгээр л ойломжгүй шаналал юм.



2015/07/01

АКҮТАГАВА РЮҮНОСҮКЭ

Сайн байцгаана уу?
7дугаар сар гарч 2015оны талаас илүү хувь нь ард хоцорчээ.
Та бүхэндээ зориулж Японы уран зохиол орчуулагчдын тусламж дэмжлэгээр энэ сараас эхлэн сар бүр боломжын хэрээр Японы нэг зохиолчыг олон талаас нь танилцуулъя гэж шийдлээ.
Хамгийн эхний танилцуулах зохиолч маань Японд төдийгүй дэлхийд алдаршсан богино өгүүллэгийн мастер
АКҮТАГАВА РЮҮНОСҮКЭ билээ.

Та бүхэн бас уг зохиолчын ном бүтээлийг уншсан бол сэтгэгдэлээ чөлөөтэй хуваалцвал баярлана шүү.
Ингээд зөвхөн АКҮТАГАВА РЮҮНОСҮКЭ-р бүтэн сар амьсгалж,Японы уран зохиолын тухай мэдлэгээ хамтдаа өргөжүүлцгээе.
Админ