ラベル Японы сонин сайхнаас の投稿を表示しています。 すべての投稿を表示
ラベル Японы сонин сайхнаас の投稿を表示しています。 すべての投稿を表示

2013/01/30

Жибүри студийн 25жилийн ойн концерт



Та бүхэн бүтээлүүдээрээ дэлхийд адартай Жибүри (Studio Ghibli, Inc.)студийг андахгүй сайн мэднэ бизээ?
Японы хүүхэлдэйн киног дэлхийн тавцанд гаргасан найруулагч,зураач Мияазаки Хаяао гуайн нарийн чимхлүүр зурсан зургууд,уйгагүй хөдөлмөрөөр амилсан баатарлаг дүрүүдийн сонирхолтой,адал явдал дүүрэн үйл хөдлөл,үзэл бодлыг улам тодоор амилуулж бидний зүрх сэтгэлийг байлдан дагуулсан гайхамшигт ая,хөгжим дуугүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.




Хисаиши Жёо(1950.12.6~)
Жибүри студийн ихэнхи бүтээлийн аяыг зохиосон хүн бол яахын аргагүй хөгжмийн зохиолч Хисаиши Жёо (жинхэнэ нэр Фүжисава Маморү)билээ.1983онд Наушика киноны бэлтгэл ажлын үеэр тэд анх учирсанаас хойш өнөөг хүртэл хамтдаа зөвхөн гайхамшигыг бүтээсээр ирсэн билээ.


                                 


2008оны 8сард студийн 25жилийн ойн баярт зориулсан хүүхэлдэйн киноны хөгжмийн концертын бүрэн бичлэгийг үзэж сонирхоорой.

2013/01/22

Күбота Сатоши-Ээжийн дуу(Монгол хэлээр)





Ээжийн дуу

үг.ая Күбота Сатоши

1.Ээж минь шөнөөр нойроо хугаслаад
 
Ээрмэл утсаар бээлий нэхжээ
 
Хүйтэн жаварт  үрийн минь гар нь жиндэх вий  гээд
 
Хүүгээ санан урлаа юу даа

Ус нутгаас минь ирсэн захидалд

Утаат голомтны минь үнэр шингэжээ
  
2.Ээж минь олсоор утас ээрээд
 
Эвий өдөржин суугаадаа

Аав минь үүдэнд завилаад сүрэл давтах ажилтай

Айдаа хүү минь хичээгээрэй дээ
 
Аяа нутгийн өвөл гунигтай яа

Араажав болтугай сонсгох юмсан
   
3.Хүйтэнд осгоруутсан гартаа ээжий минь
 
Хүнсний Мисогоо түрхэж эмнэдэг
  
Хөр цасан хайлвал урин хавар айсуйдаа

Хөрст ногооны талбай угтанаа
 
Горхины хоржигноон нь  чихэнд чимэгтэй
 
хуучны   явдал зүрхэнд уяатай   



орчуулсан Аюурзанын Дайрийжав


Ээжийн дууны тухай


Саяхан нэг танилынхаа хүсэлтээр эхийн тухай нэгэн сайхан Япон дууг чадан ядан орчууллаа.

<<Каасанно-үта>> буюу <<Эхийн дуу>> хэмээх уг дуу нь 1956онд зохиогдсонбөгөөд 2007 (Япон тооллын Хэйсэйгийн17дугаар) онд Япон улсын соёлын яам,бүх Японы эцэг эх,багш нарын зөвлөлгөөнөөр(PTA=Parent-Teacher Association) сонгон шалгаруулсан <<Ард түмэнд хайрлагдсан зуун дуу>>ны нэгээр шалгарчээ.
http://en.wikipedia.org/wiki/Nihon_no_Uta_Hyakusen

Алс нутагт суугаа аав,ээжий хоёр,төрсөн нутгаа үгүйлэн санаж дуулсан гунигтай ая,хэмнэлтэй энэхүү дууны түүх нь дууг зохиогч Күбота Сатошигийн өөрийнх нь амьдралаас улбаатай.
             
Күбота Сатоши

1935ондТокёохотынСүмида дүүргийн нэгэн тавилгын дэлгүүрийн эзнийд төрсөн Сатоши хүү  Нагано мужын Кайсай ахлах сургуульд орсон боловч зохиолч Дазай Осамүд зовнихдоо гутранги үзэлд автах болж,хичээлээ таслан,архи,тамхи,киногоор  сурагч насаа солив.
Үеийн нөхөд нь нэртэй их сургуульд элсэн одоход Сатоши утга зохиолч болохоор шийдэн,Васэдагийн их сургуульд төлөх элсэлтийн,сургалтын төлбөр гэж бэлдэж, хадгалсан ээж аавынхаа мөнгийг өвөртлөөд гэрээсээ дайжжээ.Хямдхан саранпай муу байр хөлсөлж, ажил хийнгээ,дуу хөгжимд ч бас дуртай байсан тул Сайтама мужид найрал дууны чуулгад дагалдан дуулагчаар оров.Гэвч цалин хямд,мөнгөгүйгээс олон янзын ажил хийж, амь амьдралаа залгуулах хэрэгтэй болсоноор зохиолч болох замаас ухрахад хүрэв.Яг тэр үед Коммунист намын <<дуу хоолой хөдөлгөөн>>д  эрхгүй татагдсан олон залуусын нэг нь Сатоши юм.Маш  хөгжилдөнгүйгээр Орос дуу дуулж буй тэдний үйлсэд нэгдэхээр утга зохиолч болох мөрөөдлөө орхин Коммунист намд элсчээ..
Мөн тэр үеэр бага ах нь эцэг эхийнхээ хүсэлтээр дүүгээ хайж,байгаа газрыг нь олсоноор Сатоши алс хол нутагт суугаа ээжээсээ илгээмж хүлээж авах болов.    
                 

Идэх дуртай зүйлсээс нь аваад,ээжийнх нь нэхсэн цамц,<<Биеэ сайн бодож байгаарай>>  хэмээнзахиж бичсэн захидал нь байдаг байв.
Үеийн найз нөхөд нь хэдийнэ сургуулиа төгсөн том нэртэй албан газар,компанийн ажилтан болоод байхад Сатоши баян хуур цээжиндээ эгэлдэргэлээд улс даяар хэрэн явж, дуулах арга барил зааж байсан юм.
Эхийн дуу бол Сатошигийн тийнхүү хэрэн хэсэж амьдарч явахдаа ээжийгээ,эх нутгаа үгүйлэн санаж,зохиосон дуу билээ.



Нэгдүгээр бадагт ээжийнхээ захиаг өгүүлнэ.
Харин дараагийн бадагт аавынхаа тухай,
....Аав минь үүдэнд завилаад сүрэл давтах ажилтай
Аяа хүү минь хичээгээрэй дээ...
гэсэн нь гэрээс дайжин,сургуулиа орхисон хүүгээ  зэмлэлгүй алсаас дуугайхан хайрлаж,хүлээсэн аавыгаа дурсан бичсэн боловуу.
Удаахи бадагт
 ...Хүйтэнд осгоруутсан гартаа ээжий минь
   Хүнсний Мисо-гоо түрхэж эмнэдэг
гэсэн байна.
Өвлийн хүйтэнд ч гар хумхилгүйажилласаар гарын арьс ньсайртаж,осгорууртан хагарсаныг дүрсэлжээ.Япончууд эрт дээр үед уламжлалт анагаах ухаанд Мисо буюу бидний Солонгос,Хятад киноноос сайн мэдэх болсон буурцагыг нухаж,эсгээж дарсан Жан(=Мисо)-г өргөн хэрэглэж арьс хуурайшиж хагарах,түлэгдэлт зэрэгт түрхэж хэрэглэн,эдгээдэг байжээ.


Олонд хайрлагдсан энэхүү дууг орчуулна гэдэг мэдлэгийн хувьд үнэхээр амаргүй байсан тул олон дахин сонсож,олон хувилбарт буулгаж,аль болох Монгол хэлээр дуулахад ч эвтэй байхыг бодолцон,үг үсгийг сольж удаа дараа орчуулгад гаршсан ах эгч,найз нөхдөөсөө зөвөлгөө авч байж,чадан ядан эвлүүлсэн билээ.

Алдаа мадаг байгааг мэдэвч.нэгэнт энэ дуутай учиран танилцсаных,та бүхэндээ бас танилцуулъя гэж шийдсэн нь энэ билээ.
Таалан болгооно уу.


<<Ээжийн дуу>>г Монгол хэлэнд буулгахад санаа оноогоо харамгүй хуваалцсан Г.Алтангэрэл ах,орчуулагч Сүрэн эгч,Абирү эгч,Баясгалан,найз А.Намууннартаа чин сэтгэлийнталархал илэрхийлье.

http://duarbo.air-nifty.com/songs/2007/08/post_6bee.html


Хамгийн өндөр настай шагналтнаар тодорлоо.


Tа бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Японы уран зохолын дээд шагнал болох АкүтагаваРюүносүкэгийн нэрэмжит шагнал,Наокигийн нэрэмжит шагналын
2012оны шувтаргын) 148дахь удаагийн эзэд энэ сарын16нд тодорч,мөн өдрийн 17цагт Токёо хотод хэвлэлийн бага хурал хийлээ.

зүүн гар талаас Абэ Рюүтаро,Арай Рюү,Күрода Нацүко


Акүтагава Рюүносүкэгийн нэрэмжит шагналд 75настай,эмэгтэй зохиолч Күрода Нацүко"Эй Би Санго" зохиолоор,Наокигийн нэрэмжит шагналд залуу зохиолч,компанийн ажилтан 23настай Асай Рёо "Нанимоно"
зохиолоор,57настай Абэ Рюүтаро "Тоохакү"түүхэн сэдэвт зохиолоороо хүртлээ.

Энэ удаагийн шагналтнуудын тухай хэвлэлээр хамгийн их шуугисан зүйл бол Акүтагавагийн нэрэмжит шагналтан Күрода Нацүкогийн тухай бөгөөд,тэрээр дөнгөж 2012оны 9сард өөрийн бага залуудаа суралцаж,төгссөн Васэдагийн их сургуулын утга зохиолын тэнхимийн эрхлэн гаргадаг <<Васэдагийн утга зохиол>>сэтгүүлд "Эй Би Санго"зохиолоо нийтлүүлсэнээр <<Васэдагийн утга зохиолын шинэ үе>>шагналыг хүртэж,албан ёсоор зохиолчын гараагаа эхлээд байсан төдийгүй  уг зохиолоороо тун удалгүй ийнхүү дээд шагналын эзэн болсон нь урьд хожид байгаагүй хувилбар бөгөөд,уран зохиол сонирхогч төдийгүй шүүгч,шүүмжичийн анхаарлыг татаж,олны танил болоод байна.
Мөн 1973онд 61нас 11сартайдаа шагнал хүртсэн Мори Ацүшигээс хойш анх удаа хамгийн өндөр настай шагналтан болсон байна.
Түүний зохиолын бичих хэв маяг гэвэл хирагана үсгийг өргөн хэрэглэж,уламжлалт хэвшил болсон босоо бичлэг бус хэвтээгээр үргэлжлүүлэн бичихээс гадна  үгсийн нугалаа, үйл явдлын илэрхийллийн  өвөрмөц хэллэг,уран яруу дүрслэлээрээ ихээхэн ялгардаг гэж  шүүгчид  өндрөөр үнэлжээ.


Нэмж тодруулахад зохиолч Күрода Нацүко нь 4настайдаа ээжийгээ сүрьеэ өвчнөөр алдаж,өөрөө гэрээр эмчлүүлж байхдаа 5 настайгаасаа өгүүлэл бичиж эхэлсэн бөгөөд 1963онд Ёмиүригийн(Ёмиүри өдөр тутмын сонин) богино өгүүллэгийн шагналыг хүртсэнээс хойш уралдаан,шалгаруулалтад оролцолгүйгээр олон арван зохиолуудаа туурвисаар иржээ.Хэвлэлийн бага хуралд өгсөн ярилцлагадаа -Цаашид зохиол бичихээс илүүтэйгээр зохиож бичсэн бүтээлүүдээ хэвлүүлэхэд гол сонирхол маань чиглэгдэж байна...гэж байсан юм.

2013/01/14

Акүтагава,Наокигийн нэрэмжит шагналын эзэд тодорно

146дахь шагналын эзэн Танака Шиняа(1972~)
Тун удахгүй буюу 1дүгээр сарын16ний өдөр 148дахь удаагийн Акүтагавагийн нэрэмжит утга зохиолын дээд шагнал,148дахь удаагийн Наокигийн нэрэмжит утга зохиолын шагналын эзэд тодрох гэж байна.
Урьдчилан шалгаруулалтаар сунгаанд үлдсэн зохиолчидыг танилцуулъя.

Акүтагавагийн нэрэмжит утга зохиолын дээд шагналд нэр дэвшигчид:
Оно Масацүгү(1970~),Китано Мичио(1984~),Күрода Нацүко(1937~),Такао Нагара(1992~),Майжёо Оотаро(1973)

Наокигийн нэрэмжит утга зохиолын дээд шагналд нэр дэвшигчид:
Асай Рёо(1989~),Абэ Рюүтаро(1955~),Арикава Хиро(1972~),Итоо Жюн(1960~),Шигава Сэцүко(1971~)Ниши Канако(1977~)

Дээрхи зохиолчидын хэн нь зохиол бүтээлээрээ шалгарах бол?
Тодорсон эзний тухай намтар,зохиолын тухай нь удахгүй танилцуулах болноо.
http://www.bunshun.co.jp/award/akutagawa/index.htm

Сонирхуулахад,14дахь шагналын эзэн Танака Шиняа(1972~) нь шагнал гардсаны дараахи хэвлэлийн бага хурал дээр уг шалгаруулалтын шүүгч,тухайн үеийн Токёо хотын дарга асан нэрт зохиолч Ишихара Шинтарогийн шүүмжлэлд бухимдан(яг үнэндээ бол түүнийг шүүмжлээгүй байсан юм л даа,5дахь удаагаа нэр дэвшин,арай гэж шагналд хүрсэн өөрийг нь хэллээ гэж андуурсан юм билээ,хэхэ) <<Шагналыг нь яахав авъяа>>,<<Угаас би авах нь ч зөв юм чинь...>>гэж хэлж хэлснээрээ олны анхааралыг маш их татаж,зохиолоосоо илүү үг нь алдаршсан гэхэд хэлсдэхгүй...

Насанд хүрсэний баяр 2013

Шинэ он гарсаар бүтэн хоёр долоо хоног өнгөрлөө.
Жил бүрийн нэг дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн эцэст хорин нас хүрсэн охид,залуусыг албан ёсоор насанд хүрсэнд тооцож,”Насанд хүрсэний ёслол,баяр”болдог бөгөөд энэ өдөр ч адил,Япон орон даяар уг ёслолыг өргөн дэлгэр тэмдэглэлээ.
1992онд төрсөн 20настай,шинэхэн насанд хүрэгчидийн тоо 2013онд нэг сая хоёр зуун хорин мянга буюу нийт хүн амын 0.96хувь болж байгаа нь сүүлийн гурван жил дарааллан 1%-ийг эзэлж байгаа юм байна.
Өнгийн цэцэгс,чамин хээ угалз алагласан үндэсний хувцас кимоногоор гоёсон охид чухам энэ өдрийн гол хүмүүс,гоо чимэг нь болдог билээ.



Харин зүүн болон хойд зүгийн нутгуудаар их хэмжээний цас тасралтгүй орсоноор гутал,хувцас,өмсгөл нь норох,даарахаас гадна галт тэрэг,авто замын хөдөлгөөнд ихээхэн хүндрэл учирсан нь дээрхи арга хэмжээнд ч багагүй нөлөөлж байх шиг ажиглагдсан.



Сонирхолтой нь жил бүр залуус,охид 20хүрэлгүй өвчнөөр,эсвэл зуурдаар нас нөгчсөн нас чацуу дотно,багын,ангийн найзынхаа зургийг цээжиндээ хүндэтгэлтэйгээр тэврэн оролцож буй нь мэр сэр мэдээгээр харагддаг ба энэ жилийн ёслолд 2011оны3сарын11ний өдрийн хүчтэй газар хөдлөлт,Цүнамигийн нөлөөгөөр амь эрсэдсэн олон олон найзуудынхаа зургийг тэвэрсэн байх нь содон харагдаж байсан юм....,Хэдийгээр дэргэд байхгүй ч байх л байсан дотно хүнээ дурсах тэдний сэтгэлийг нь өөрийн эрхгүй бишрэн хүндэлмээр санагдсан шүү.

2012/10/12

хамгийн их уншихыг хүсэж буй нь хэний ямар ном бэ?


Докүшёо мээтаа(読書メーター) буюу Уншлагын тоолуур гэдэг нэртэй Японы ном уншигчидын санал бодол,номын мэдээлэл солилцох боломжыг олгодог интернет хуудас байдаг.
Фэйсбүүкт ч тусгай хуудас нь байрладаг тул Япон хэлээр мэдээлэл авах хүсэлтэй нэгэн нь 読書メーターг
аар хайгаад,бүртгүүлээрэй.
Энэ удаад уг хуудаснаас явуулсан сонирхолтой судалгааг хүргэе,
http://book.akahoshitakuya.com/ →home page
https://www.facebook.com/bookmeter →Facebook page
Сүүлийн үед хамгийн их уншихыг хүсэж буй номын нэрсдээ эрхэм уншигчид хэрхэн хариулсаныг үзээрэй.

1.Мияабэ Миюүки Нэргүй хор(2011)Бүнгэй шюнжю хэвлэл
 
2.Какүта Мицүёо Нөгөө эргийн бүсгүй(2007)Бүнгэй шюнжю хэвлэлion
3.Сакаки Цүкаса Вагаши урлаач Анн(2010)Кообүнша хэвлэл
                                                 
4.Экономист(7хоног тутмын сэтгүүл)2011он12/6 дугаар Майничи шинбүнша хэвлэл
              
       5.Уолтер Айзексон Стив ЖобсⅡ(2011)Кооданша хэвлэл
 6.Paulo Coehlo The Alchemist(1988)Bestseller
7.Хигашино Кэйго Ид зуны тэгшитгэл(2011) Бүнгэй шюнжю
                            
8.Цүжимүра Мизүки Хичээлийн дараахи нэрний эрэлд(2008) Кооданша хэвлэл
     ба бусад...



☆зураг болон эхийг→ 
https://www.facebook.com/bookmeter  хуудсаас авав.


2012/10/10

2012 Нобелийн эзэн хэн бэ?


Өглөөний мэнд.
Нобелийн шагналтнууд төрсөөр байна.
2012оны утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтны эзнийг 10дугаар сарын 11ны орой 7цагт(Улаанбаатарын цагаар) нийтэд зарлах юм байна.
Дэлхийд алдартай номын худалдаанаас энэ сарын 10ны өдөр мэдээлсэн урдчилсан дүнгээр 1.Японы зохиолч Мүраками Харүки 2.Америкийн Фолк дуучин Боб Дилан(зохиосон дууны шүлгүүд нь утга зохиолын хэмнэлтэй)3.Хятадын зо
хиолч Мо-Ян нар шалгарч байгаа юм байна.

                   Мүраками Харүки 1949~
Энэ жилийн Нобелийн шагналд нэр дэвшигч Японд төдийгүй дэлхийд хамгийн их нэр,зохиол нь алдаршсан зохиолч Мүраками Харүки(63) өнгөрсөн жил Хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарт амжилт олсон иргэнд олгодог Испанийн Каталуняагийн олон улсын шагналыг хүртсэн бөгөөд хамгийн их гүйлгээтэй(Бэстсэллэр) 1Q84 нь Англи хэлээр Америк,Их Британид хэвлэгджээ.
                                                   

Жич:Японы зохиолчидоос 1968онд Кавабата Ясүнари,1994онд Ооэ Кэнзабүро нар Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг хүртэж байсан юм байна.
                Мо-Ян(莫言)1955~

Түүнтэй өрсөлдөгч Хятадын зохиолч 57настай Мо-Ян(莫言)нь Хятадын ор
чин цагийн уранзохиолын төлөөлөгчдийн нэг бөгөөд тэрээр Хятадын зохиолчидын нийгэмлэгийн дэд даргын албыг хашдаг юм байна.Түүний зохиолоор хийсэн Улаан гаолян(Red Sorghum)кино Хятадын кино урлагт нэгэн шинэ үеийг үүсгээд зогссонгүй дэлхийн кино урлагийн ертөнцийг багагүй шуугиулж,уг бүтээл нь 1988оны Берлиний олон улсын кино наадмын <<Алтан баавгай>>шагналыг хүртэж байжээ.


                                           

Ямартай ч утга зохиолын Нобелийн шагнал анх удаа авах магадлалтай зэргээс Хятадууд өөрийн зохиолчоо сонгогдохыг хүсэж буй нь дамжиггүй юм.Зарим нэг Хятадын эх сурвалжын мэдээлсэнээр Хятдын номын дэлгүүрийн тавиураас Мүраками Харүкигийн номууд алга болсон тухай мэдээлжээ.Энэ нь чухам Хятадууд Мүракамигийн зохиолыг сонирхож авсаар зарах нөөцгүй болсон,эсвэл Мүракамигийн зохиолыг худалдахыг дээрээс хорьсон эсэхийг ялгаж чадсангүй.хэхэ.
Энэ жилийн хувьд Европоос голдуу төрдөг шагналтны байрыг сэлгэж тив алгасан Ази,Африк,Америк тивийн зохиолчидыг сонгож байгаа юм байна.Шведийн агентлагийн мэдээлсэнээр бол энэ жил эмэгтэй зохиолч юмуу,Хойд Америкийн зохиолч шалгарах магадлалтай гэснийг Японы интернет мэдээллээс олж уншсанаа та бүхэнтэй хуваалцаж байнаа.

Япон хэлнээс орчуулан нийтэлсэн А.Дайрийжав

2012/10/05

Мишима Юүкио гэж хэн байв?

Өглөөний мэнд.

Их сайхан өглөө болж байна.
Маргааш охины маань сургуулын намрын биеийн тамирын өдөрлөг болно.Би өөрийн дүүргээ төлөөлж охинтойгоо богино зайн гүйлтийн тэмцээнд оролцоно.Харин гүйж барах эсэхийг маргааш л мэдэх байхдаа.хэхэ.
Ямартай ч тэнгэр цэлмэж,шаргал нар ивээгээсэй гэж хүсэж байна.

За өнөөдөр та бүхэндээ зохиол биш,зохиолчын тухай маш сайхан,дэлгэрэнгүй нийтлэл хүргэе.
Орчуулагч,нийтлэгч Д.Дашмөнх ахын бичсэн зохиолч Мишима Юкиогийн тухай нийтлэл та бүхэнд маш сонирхолтой байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Зохиолч Мишима Юкио нь тэртээ 42жилийн өмнө цаг бусаар хорвоог орхисон ч сүүлчийн мөч нь түүнийг ямар агуу хүн бэ гэдгийг илтгээд өгдөг билээ.
Ганц сүүлчийн мөч ч биш,бүтээсэн туурвисан,явсан мөр,хийсэн үйл,хэлсэн үг нь гайхамшигтайг илтгэх мэт одоо ч Япон төдийгүй дэлхийд Мишима Юүкио нь Японы утга зохиолын төлөөлөл хэсэг болдог гэж хэлэхэд хэлсдэхгүй бизээ.



эхийг дараахи хуудсаас авав→ http://www.ubboys.com/2010/06/blog-post_24.html



Юкио Мишима хийгээд үхэл бас бусыг танилцуулах нь

Мишима Юкио (1925-1970) Тоокёогийн ойролцоо орших Итагай хуаранд 1970 оны 11-р сарын 25-нд самурайн ёсоор сеппуку (гэдсээ хүүлж үхэх ёс) хийж энэ ертөнцөөс одсон юм. Тэр энэ өдөр дөрвөн дагалдагсдийнхаа хамт хуарангийн даргын өрөөнд дайран орж генералыг барьцаанд аваад хуарангийн цэргүүдийн өмнө үг хэлж, Японы үндсэн хуулийг халж, Япон улсыг бүрэн зэвсэглэсэн армитай байхыг уриалжээ. Дэлхийн дайны дараа Япон улс армиа татан буулгаж, зөвхөн өөрийгөө хамгаалах хүчинтэй болсон бөгөөд эдүгээ хүртэл тэр хэвээр байгаа юм. Мишима үүнийг эсэргүүцсэн аж. Гэвч хэн ч түүний үгийг хүлээж аваагүй учир үзэл бодолдоо үнэнч болохоо баталж амиа хорлосон байна.
Мишимагийн намтрыг бичигсэд голдуу түүний амьдралын эцсийн мөчөөс эхлэн бичдэг агаад энэ нь уншигчдыг татах гэсэн бач гэвэл худал. Энэ мөч түүний амьдралын утга учир, үзэл бодлыг илүү хурц тодоор илэрхийлж дөнгөдөг болов уу. Юкио Мишима гэдэг нь Кимитакэ Хироакагийн утга зохиолын нууц нэр бөгөөд «үхэлд дурласан чөтгөр» гэдэг утгатай гэнэ.
Кимитакэ 12 настайгаасаа эхлэн богино шүлэг, өгүүллэг бичиж эхэлжээ. Дунд сургуулийн багш нь утга зохиолд авьяастай туниа муутай хүүг сургуулийн дэггүйчүүдийн анхааралд өртүүлэхгүйн тулд түүний бичсэн бүтээлүүдийг Юкио Мишима гэдэг нэрээр сургуулийн сонинд нийтлүүлдэг байжээ. Багадаа Мишима бие муутай ном их уншдаг чөрчгөр хүү байсан аж. Үүнд түүнийг 12 нас хүртэл нь өсгөсөн язгууртны угсаа, хүмүүжилтэй эмээгийнх нь нөлөө тун их байжээ. Эмээ нь түүний элдэв биеийн хүчний тоглоомуудаар тоглуулдаггүй байсан бөгөөд харин японы ёс заншил, ёс суртхууныг дээдлэх үзэлд түүнийг гүнзгий сургасан гэдэг. 12 настайгаасаа эцэг эх дээрээ ирж амьдрах болсон түүнийг цэргийн албан хаагч эцэг нь сул доройд тооцож таагүй ханддаг байсан ажгуу. Эцэг нь түүнийг шүлэг өгүүллэг бичих, ном уншихыг хориглож байжээ. Дэлхийн дайны үеэр тэр цэргийн зарлан дуудах авсан ч эмнэлгийн үзлэгээр орох үедээ хатгаа тусчихсан байсан учир уушигны сүрьеэтэй гэж оношлогдон армиас халагджээ. Тэр үүнд их гутарсан гэлцдэг. Магадгүй энэ нь түүний амьдралын нэгэн эргэлтийн цэг болж, тэр бие бялдраа хөгжүүлэн өөрийгөө өөрчилж эхэлсэн байх.
Мишима бодиболдингийн лут тамирчдын нэг байсан. Дэлхийн бодибилдингийн хэд хэдэн сэтгүүлийн нүүрэн дээр түүний зургууд хэвлэгдэж байлаа. Тэр Кэндо буюу сэлмээр байлдах урлагийн 9-р (хамгийн өндөр зэрэг) дантай байв. Тэр усан спортын сайн тамирчин, нисэгч аялагч байв. Тэр агаарын бөмбөлөг, автомашин гэхчилэн янз бүрийн арга хэрэгсэлээр дэлхийг долоон удаа тойрсон юм.
Ер нь түүний амьдрал асар баялаг байсан. Тэр олон ч хүүхний зүрхийг шархлуулж явсан гэдэг. Арга ч үгүй тамирчин, зохиолч, жүжигчин, хөгжимчин, хөгжмийн зохиолч энэ эр японд бараг поп од болох шахаж байлаа. Түүний анхны сүй тавьсан боловч гэрлээгүй бүсгүй нь эдүгээгийн Японы хатан хаан Мичико. Тэр цөөнгүй хүүхэнтэй холбогдсоны эцэст Ёоко Сүгияматай гэрлэж хоёр хүүхдийн эцэг болсон. Гэхдээ тэр гомо буюу ижил хүйстнүүдийн цугладаг бааранд очдог, тэр бүү хэл нэлээд хэдэн эрчүүдтэй холбоотой байсан юм. Түүний «Багний наминчлал» тууж ижил хүйстнүүдийн тухай сэдэвтэй, түүнийг өөд болсны дараа энэ талаар бөөн шуугиан дэгдэж шүүх заргадаа тулж байлаа.
Мишима өөрийн үхлийг олон жил төлөвлөсөн бөгөөд маш нямбай бэлдэж бүгдийг самурайн ёс заншлын дагуу гүйцэтгэжээ. Самурай сеппуку буюу нэр төрийн амиа хорлолт үйлдэхдээ цагаан хувцас өмсөж, үхлийн шүлэг бичиж тавиад сэтгэл санаагаа чөлөөлсний эцэст амиа хорлох учиртай. Ингэхдээ гэдсээ гүнзгий хүүлж өөрийгөө зовоож зовлон шаналалыг мэдэрч, гэм нүглээ эдэлж нэр төртэйгөөр үхэж байгаагаа харуулдаг. Тэгвэл диваажинд төрж чадна гэж итгэдэг аж. Түүний энэ үйлдлийг кайсяку буюу гэрч харж гэрчилдэг бөгөөд зарим тохиолдолд гэрч амиа хорлогчийн толгойг тас цавчиж үхлийг нь түргэсгэж өгдөг. Мишима яг энэ ёс жаягийн дагуу талийгаач болсон бөгөөд түүний шавь Кога гэгч толгойг нь тас цавчжээ.
Мишима зөвхөн зохиолч байсангүй. Тэр таван кинонд гол болон туслах дүрд тоглож, хэд хэдэн жүжиг театрт найруулж, симфони хөгжим удирдан тоглуулжээ. Тэр бүү хэл хөгжмийн зохиолууд бичиж, дан хөгжмийн альбом хэвлүүлсэн байна.
Юкио Мишимагийн уран бүтээлийн тухай ярихын өмнө намтар түүхийг нуршин чилээж байгаадаа хүлцэл өчье. Гэвч энэ нь түүнийг ойлгоход уншигч танд бага ч атугай тус болох болов уу гэж найдсаных… Нобелийн шагналд гурвантаа нэр дэвшиж байсан Мишима дөчин роман тууж, арван найман жүжиг, богино өгүүллэгийн хорь орчим түүвэр, мөн төдий тооны эсээний түүвэр уран зохиолын өв болгон үлдээсэн хүн. Эдгээрээс «Алтан сүм», «Багны наминчлал», «Киёокогийн байшин», «Давалгаан чимээ» зэрэг том хэмжээний үргэлжилсэн үгийн бүтээлүүд нь үлэмж алдартай, шилдэг бүтээлүүдэд тооцогддог. Ялангуяа «Алтан сүм» роман нь дэлхий дээр хамгийн олон уншигчтай, хамгийн олон дахин хэвлэгдсэн япон зохиол юм. Энэхүү романыг Ц.Цэнгэл эрхэм монгол хэлээр орчуулсан нь үнэхээр бахархам үйлс санагддагийг энэ дашрамд дурдсу.
Мишимагийн бичсэн жүжгүүд тун өвөрмөц. Тэрбээр японы уламжлалт Но болон Кабуки театрт зориулан хэд хэдэн жүжиг бичсэн. Мөн Но театрын эртний хоёр гурван жүжгийг шинэчлэн орчин үеийн хэв загварт оруулж бичсэн. Эдгээрээс «Аоэй хатагтай» жүжгийг онцолж болно. Гэхдээ түүний бичсэн жүжгүүдээс контэмпэрари стилийн «Маркиз дэ Сад авхай», « Миний найз Гитлэр» жүжгүүд нь хилийн чинадад илүү алдаршжээ. Сонирхолтой нь эдгээр жүжгүүд театрын тайзнаа тавигдахаасаа илүү хэвлэн нийтлэгдэж олны хүртээл болдог гэнэ. Бодохул тайзнаас илүү оюун тархинд амилдаг жүжгүүд юм болов уу даа…
Юкио Мишимагийн арвин их зохиол бүтээлээс «Зуны дунд сарын үхэл» хэмээх богино өгүүллэгийн хэмжээний хүүрнэл зохиолын түүвэр нь дэлхийд хамгийн алдаршсан билээ. Есөн өгүүллэг, нэг жүжиг бүхий энэ түүвэр анх англи хэлээр орчуулагдаж одоогийн байдлаар хэсэгчлэгдсэн буюу бүрэн хэмжээгээрээ дэлхийн 11 орны хэлээр орчуулагдсан аж. Ялангуяа энэ түүвэрт орсон «Эх оронч үзэл» хэмээх зохиол үнэхээр цуутай. Бараг Мишимагийн амьдралын тунхаг гэж хэлж болно. Тэрхүү зохиолыг миний бие найман жилийн өмнө монголоор хөрвүүлж, японы шилдэг зохиолчдын өгүүллэгийн түүвэр болох «Үхлийн тууриуд» хэмээх номонд оруулан хэвлүүлсэн билээ. Далимд дурсахад би тэр цагт хэвлүүлсэн хэдэн номоо зарах гэж их л удаж, багагүй зүдэрсэн юмдаг. Гэтэл эдүгээ тэр номыг маань сурагласан хүн цөөнгүй гэх…

Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь.
Би Юкио Мишимагийн уран бүтээлийг хүндэтгэгч болохоос фэн, шүтэн бишрэгч нь бус. Түүний уран бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлж сурталчлах гэсэн бус. Гэхдээ би түүний хэд хэдэн зохиолыг монгол хэлээр орчуулан хэвлүүлсэн буюу удахгүй хэвлүүлэхээр бэлдэж байгаа юм. Бас ч гэж үүний тулд түүнийг монгол уншигчдад танилцуулах нь зүйтэй болов уу гэж энэ тайлбар өгүүллийг тэрлэж байгаа юм.
Жинхэнэ барууны үзэлтэн болох Мишимагийн уран бүтээлийн тухай ярих бүрт байнга хөндөгддөг сэдэв бол «үхэл» юм. Үхэл бол сүйрэл мөхөл төгсгөл. Гэтэл Мишима үхлийг магадгүй сайхан төгсгөл гэж үзэж байжээ. Тэр жараад оны дундуур Английн Би-Би-Си радиод өгсөн ярилцлагадаа «Ердийн амиа хорлолтоос самурайн ёсоор амиа хорлох нь үхэх зөв, сайн арга юм» гэж дурьдаж байжээ. Мишимагийн уран бүтээлд "үхэл төгсгөл" нь эгшин зуурын тэгсэн атлаа дур булаам, мөнхийн хаа сайгүй оршдог харагддаг. Магадгүй эдгээр чанарууд нь хүнийг ховсдож нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх эсвэл тэр үүргээс зугтаах гарц болж өгдөг байж болох юм. Би амиа хорлох тухай яриад байна л даа… Чухам үүнийг Мишима зарим зохиолууддаа тун тодорхой сэтгэл сэрдхиймээр дүрсэлсэн байдаг. Ер нь «Эх оронч үзэл» өгүүллэгийн алдаршсан шалтгаан энэ болов уу.
Мишима 憂国 (Yu-koku) гэдэг нэртэй энэ өгүүллэгийг 1960 онд бичсэн бөгөөд 1966 онд хэвлүүлж, мөн ондоо кино болгон бүтээж өөрөө гол дүрд нь тогложээ. Япон хэлэнд 憂 буюу Yu ханз нь санаа зовних, санаа тавих гэсэн гэсэн утгатай утгатай аж. Ерөнхийдөө ханзнуудын илэрхийлж буй нь «эх орныхоо төлөө зовон шаналагч» гэсэн утгатай юм. Эх оронч гэхээр эх орноо хамгаалан байлдан тэмцэгч гэсэн ойлголт монгол хэлнээ буудаг тул энэхүү зохиолын нэрийг зориуд ийн тайлбарлав. Надад энэ зохиол хорор, драм, эротизмийг холиод барьчихсан уран баримал мэт сэтгэгдэл төрүүлдэг.
1936 оны 2-р сарын 26-28-ны өдрүүдэд Тоокёо хотноо «Залуу дарга нарын үймээн» гэж нэрлэгдсэн цэргийн бослого гарсан бөгөөд үймээнд оролцогсод дайныг эсэргүүцсэн зарим түшмэл, сайдуудыг алж, ерөнхий сайдыг хороохоор завдсан ч чадсангүй. Тэд Япон улсыг даруйхан Ази тивд ноёрхолоо тогтоох дайн хийж эхлэхийг шаардаж байжээ. Гэвч тэд амжилтад хүрэлгүй дарагдсан аж. Энэ өгүүлэгт бичсэнээр энэхүү үйл явдалд оролцоогүй болон мөр зэрэгцэн алба хааж буй нөхдийнхөө өөдөөс буу шагайсандаа өгүүллэгийн баатар Такэяма Шинжи гэмшиж амиа хорлож байна. Өөрөөр хэлбэл тэр нөхөдтэйгөө санаа нэг байсан ч нөхцөл байдлаас болоод эсрэг талд орсон тул үзэл бодолдоо үнэнч гэдгээ илэрхийлж амиа тэвчиж байна. Шинжигийн энэ үйлдлийг үнэнч гэргий нь дагалдаж байна. Ер нь зохиолын эхний догол мөр энэ зохиолыг бараг бүхэлд нь өгүүлчихдэг юм.

"1936 оны хоёрдугаар сарын 28-нд буюу олныг донсолгосон тэр үйл явдлын гурав дахь өдөр(*) Коноегийн тээврийн батальоны дэслэгч Такэяама Шинжи бослого үймээнийг дарах тухай тушаалтай эвлэрч, дайчин нөхдийнхөө өөдөөс зэвсэг хангинуулж чадахгүй байсан бөгөөд түүний дотны найзууд нь хуйвалдагчдын дунд байсныг мэдээд өөрийнхөө байшингийн \Ецуя дүүрэг, Аоба гудамжны 6-р байр\ нэг өрөөнд өөрийн илдээр харакири хийж үхжээ. Түүний гэргий Рэйко хайрт нөхрийнхөө жишээг дагаж мөн амиа хорлосон байна. Дэслэгчийн үхэхийнхээ өмнө бичсэн хагацлын зурваст "Эзэн хааны арми мандтугай" гэсэн ганцхан өгүүлбэр байв. Эхнэр нь ч мөн зурвас үлдээсэн бөгөөд зурвастаа тэднээс өмнө амьдралаас одож байгаагийнхаа төлөө эцэг эхээсээ уучлал гуйгаад “ офицер хүний эхнэрийн ямагт бэлэн байх ёстой тэр өдөр ирлээ” хэмээн бичсэн байлаа. Эрэлхэг хосуудын амьдралын сүүлчийн мөч чулуун зүрх ч уяран хайлж бурхан ч нулимс дуслуулам байсан гэдэг. Дэслэгч гучин нэгэн настай, Рэйко хорин гурван настай байж. Тэдний хурим болсон өдрөөс хойш хагас жил ч өнгөрөөгүй байсан юм…"
Энэ бол зохиолын эхний хэсэг юм. Үргэлжлэлийг нь энд тэндээс тухлан сууж эрж хайж таалан уншина уу…(Зүгээр хошигносон юм.)

1966 онд Юкио Мишима «Эх оронч үзэл» өгүүллэгээрээ богино хэмжээний уран сайхны кино хийсэн байна. Тэрбээр өөрөө уг киноны гол дүрд тоглож, Домото Мисакитэй хамтран найруулсан бөгөөд уг кино нь бараг яриа үгүй, японы эртний Но театрынх адил маш өвөрмөц тайз засалтай, ихээхэн сюрреалист гэмээр өнгө аястай 27 минутын контемпрари кино байдаг юм. Уг киног Мишима өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, зураг авалтыг хоёрхон өдрийн дотор хийж дуусгасан гэдэг.

Мишимагийн үхлийн дараа түүний эхнэр Ёоко энэ киноны зохиогчийн эрхийг эзэмших болжээ. Гэвч тэр киног хаана ч гаргахыг зөвшөөрдөггүй байв. Ингээд энэ кино 2006 он хүртэл хаана ч гараагүй аж. 2006 оноос киног хувилан DVD болгон гаргасан нь олны сонирхолыг асар ихээр татаж тэр жилдээ хилийн чинадад хамгийн их зарагдсан япон киногоор шалгарч байжээ. (Зураг дээр "Эх оронч үзэл" киноны хэсэг, Мишима гол дүрд наадаж байна)

Миний бие энэхүү өгүүлэлдээ Юкио Мишимагийн уран бүтээлийн тухай задлан тайлбарлах зорилго тавиагүй бөгөөд гол нь Мишимагийн талаар монгол уншигчдад бага зэрэг танилцуулах гэсэн учир ингээд өндөрлөе. Гэхдээ Мишимагийн өөрийн уран бүтээлийн талаар өөрөө хийсэн нэгэн тодорхойлолтыг эцэст хавсаргахыг хүсэж байна. Кимитакэ Хироака нэгэнтээ «Надад гэнэт хэн нэгнийг алмаар санагддаг. Улай үзэхийг би тэчьяадан хүсдэг. Зарим нэгэн хүүхэн эргүүлсэн ч эзэмдэж чадахгүй болохоороо дурлалын шүлэг бичдэг бол би цаазлуулах ял заагдчихгүйн тулд роман бичдэг юм» гэж ярьж байжээ. Үүнийг унших бүр миний ч дотор бас мангас байгаа мэт сэтгэгдэл төрдөг билээ…
Д.Дашмөнх

2012/10/04

2012оны Акүтагавагийн нэрэмжит шагналын эзэн

Японы утга зохиолын дээд шагналуудын нэг болох Акүтагава-гийн нэрэмжит шагналын 147дахь (2012он) эзнээр 35настай,эмэгтэй зохиолч Кашимада Маки<<Мэйдо Мэгүри>> буюу утгачилвал<< Хойт насны аялал>>зохиолоороо шалгарчээ.
зохиолч Кашимада Маки(1976~)
                 

Тэрээр Акүтагавагийн шагналыг хүртсэнээр Мишима Юүкиогийн нэрэмжит шагнал(2005он),Нома-гийн нэрэмжит утга зохиолын шинэ үе шагнал(2007он)тай нийлээд Японы утга зохиолын гурван оргил 
шагналын эзэн болж байгаа юм байна.
1990оны сүүл үеэс уншигчидын анхаарлыг татах болсон зохиолч Кашимада нь уг зохиолдоо тархины хүнд өвчинөөс ажлын чадвараа алдсан нөхөртэйгөө холын аян замд хэрхэн гарч буй тухай ,амьдралын ээдрээ,зовлон жаргалыг маш нарийн чимхлүүр хэсгүүдээр илэрхийлэн бичжээ.

эхийг дараахи хуудсаас авч,орчуулав→
http://webronza.asahi.com/culture/2012080300002.html


Мэйдо Мэгүри зохиол

                 

                  

2012/10/03

Акүтагава шагналын эзэд



Японы утга зохиолын дээд шагналуудын нэг болох Акүтагавагийн нэрэмжит шагналыг 1935 оноос эхлэн олгох болсон бөгөөд шагналын эзэд болох зохиол,зохиолчыг Акүтагавагийн нэрэмжит шагнал,Мишима Юүкиогийн нэрэмжит шагнал,Кикүчи Каны нэрэмжит шагнал зэрэг утга зохиолын дээд шагналыг олгох <<Японы утга зохиолын хөгжлийн нийгэмлэг>>(Society for the Promotion of Japanese Literature)ийн гишүүдийн сонгон шалгаруулалтаар олгодог юм байна.
Уг шагналын олгосон байдалыг бүрэн эхээр нь танилцуулсан байна.Япон хэлтэй уншигчидад бага ч атугай сонин байх боловуу.


зохиолч Акүтагава Рюүносүкэ(1892-1927)

2012/04/05

Нэгэн радио нэвтрүүлгийн тухай



Дараагийн орчуулсан зүйлээ сонирхуулах хүртэл бяцхан завсарлага аваад,Японы сонин хачин,шийр зугаа гэж..  өөрийн сонсох дуртай Японы нэгэн радио нэвтрүүлгийн тухай танилцуулъя.


Нэгэнт ном,зохиол,орчуулгын тухай зүйлс бичиж байгаа тул,энэ удаад хөгжмийн радио биш гэдгийг урьдчилан хэлсэн нь зүйтэй боловуу?


Сургуульд заадаггүй,сурсан ч мартчихсан зүйлсийг хөгжилтэй аргаар сургах нэвтрүүлэг-Гакүмонно сүсүмэ гэдэг уриагаар эхлүүлдэг уг нэвтрүүлэгийг та бүхэнд танилцуулж байгаадаа баяртай байна.


Японы нэртэй оюуны уран бүтээлчид болох эрдэмтэн,зохиолч,сэтгүүлч,судлаач,жүжигчин,манга зураач,яруу найрагч,түүхч,орчуулагчидыг голлон урьж оролцуулдаг ”Гакүмон-но-сүсүмэ”гэдэг уг нэвтрүүлгийг,орон нутгийн радио сувгууд,интернэт суваг,мөн I-Tunes Appийг ашиглан хүлээн авч сонсож болно.

ラジオ版 学問のススメ Ражио бан Гакүмонно сүсүмэ
url→ http://www.jfn.co.jp/susume/



Японы эрдэмтэд,зохиолчид,голдуу шинэхэн хэвлэгдсэн ном,бүтээл,мэдээлэлээ хүргэдэг,танин мэдэхүйн нэвтрүүлэг юм.

Нэвтрүүлэгт танилцуулах шинэ зохиол бүтээлүүд нь нийгмийн онцгой сонирхолыг татсан,цаг үедээ нийцүүлсэн ,холбогдолтой шинэ соргог мэдээллээр дүүрэн байдаг нь хамгийн том онцлог боловуу?

Мөн шинэ бүтээлээс гадна ,уг уран бүтээлч,зочин маань ямар хүн бэ гэдгийг ярианаас нь давхар мэдэж болох мэт санагддаг.

Нэвтрүүлгийн эхэнд,зохиогчын танилцуулга,шинэ бүтээлийн тухай,2011оны3сарын11нд болсон их  газар хөдлөлт, цүнамигаас хойших ирээдүйн Япон орны тухай, тухайн хүний үзэл бодол,эрэгцүүллийг сонсоно.

Гакүмонно сүсүмэ-г орчуулвал Эрдэмд хөтлөгч гэдэг үг ойртож очих боловуу.


Хамгийн сүүлчийн бөгөөд заавал асуудаг маш сонирхолтой асуулт бол 
<<Таны хувьд хамгийн сэтгэлд шингэсэн багш тань хэн бэ?>>юм.

Дээрхи олон арван Японы хүмүүсийн хариулт бүр адилгүй ч нийтлэг нэг л зүйлийг хэлж байсан нь юу вэ гэхээр...


<<..бага ангийг маань удирдаж байсан ...багш маань л намайг энэ замруу хөтөлсөн>>гэж ярьж байсан юм.

Тэгэхээр анхны багш гэдэг ирээдүйн замыг зөв чиглүүлж чадах,эсвэл зайлшгүй чадагч чухал хүмүүсийн нэг юм гэдгийг ойлгож авч болохоор байгаа биз?

Энэ талаар та юу гэж бодож байгаагаа ,сэтгэгдлээ хуваалцахыг хүсье.

Интернэт хаягаар нь орж,сонсвол 2006оноос хойших бүх нэвтрүүлэг нь хадгалагдаж байдаг юм билээ.

Зүс царайнаас гадна ,манай урлагийн алтан од Дагийранз гуайтай адил эр хүний баргил сайхан цээл хоолойгоор ярьж,соронзон мэт яриагаараа бүтэн цаг гаран бүхний сэтгэлийг урин татагч,хөтлөгч Гамада Кэн ахын тухай дор товч танилцуулъя.

Гамада Кэн

Гамада Кэн
1966оны 3сарын19нд төрсөн.
Хоккайдогийн их сургуулийн утга зохиолын ангийг төгссөн.
TV,Радиогийн нэвтрүүлгүүд,тайлбарлагч,хөтлөгч,DJгэх мэт олон салбарт ажилладаг.

Юуны түрүүнд анзаарсан зүйлээ онцолж хэлэхэд уг нэвтрүүлгийг бэлтгэхэд зочины тухай,түүний шинэ бүтээлийг сайн судалж,хаанаас юуг нь олж асуухаа маш сайн мэдэж,мэдэрсэн ,авъяаслаг хөтлөгч,мөн сайн сонсогч юм гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Оролцогчийн мэддэгийг мэдэж,мэдүүлэх гэснийг нь алдалгүй зөв олж, ийм чадварлагаар гол санааг нь гаргаж асууна гэдэг,жинхэнэ хөтлөгч хүний ур чадварыг харуулж байгаа юм.

Би энэ нэвтрүүлгийг 2010оны намраас сонсож эхэлсэн цагаас,энэ хөтлөгч,энэхүү нэвтрүүлгийн  байнгын сонсогч,өөрөөр хэлбэл шүтэн бишрэгч нь болсон билээ.

 Хэрэв та Япoн хэл гадарладаг бол цаг заваа ашиглаад заавал сонсоод үзээрэй.